
- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
08:00 цагт: "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган Их танхимд болно.
09:00 цагт: НББСШУ-ны байнгын хороо, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" хэлэлцүүлгийг Б танхимд зохион байгуулна.
Онцгой байдлын ерөнхий газар
09:00 цагт: Онцгой байдлын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, 2020 оны үйл ажиллагааны зорилго, зорилтоо тодорхойлох зорилгоор зохион байгуулж буй
Утас: 99249813, 88249813Эрүүл мэндийн яам
09:00 цагт: “Сувилахуйн сургагч багш бэлтгэх анхдугаар сургалт” болно. Утас: 8802794
ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн
09:50 цагт: ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Физик, технологи-2019" эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн ФТХ-д болно. Утас: 99717977
нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв
10:30 цагт: Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хамтарсан ажлын хэсэг хэвлэлийн хурал хийнэ. Энэ үеэр нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсэд дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж буй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүрийн хэвийн ажиллагаа, нүүрсний зарцуулалт, нөөц болон түүхий нүүрсний хэрэглээнд хяналт, шалгалт явуулсан талаар мэдээлнэ. Утас: 325044
Хан-Уул дүүрэг
11:00 цагт: Хан-Уул дүүргийн VI хороо нэхмэлийн шарын орчимд дахин төлөвлөлтөөр баригдсан барилгын нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 325044
Эрүүл мэндийн яам
14:00 цагт: Энэ жилээс эхлэн сэргээн засах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгож байгаа. Уг гэрчилгээг гардуулах арга хэмжээ болно. Утас: 88027947
Монголын үндэсний музей
14:00 цагт: “Сарьдагийн хийд” үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулж буй АНУ-ын Индианагийн их сургуулийн профессор, Урлаг судлалын ухааны доктор, Монгол Улсын соёлын элч Ц.Уранчимэгийн “Өндөр гэгээн Занабазарын өв” олон нийтэд зориулсан цуврал лекц болно.
ӨНӨӨДӨР: Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт, шалгалт явуулсан талаар мэдээлнэ | ||
Үзсэн: 883 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.