
Монгол Улсын хүчит гарьд Ц.Цэрэнпунцагийн үүсгэн байгуулсан “Огторгуйн цагаан гарьд” сан өөрийн хөрөнгөөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд иж бүрэн гэрэлтүүлэг хийж энэ сарын 17-нд орон нутгийн удирдлагад нь хүлээлгэн өгсөн байна. Дээрх гэрэлтүүлэг нь нарны эрчим хүчээр ажилладаг бөгөөд мэдрэгчтэй, харанхуйд автоматаар асаж, унтардаг ухаалаг системтэй аж. Түүнчлэн Эрдэнэхайрхан сумын хөрөнгөнөөс гудамжны гэрэлтүүлгийн төлбөрт сар бүр 2-3 орчим сая төгрөг өгдөг байсан бол нарны эрчим хүчээр тэжээгддэг гэрэлтүүлэг суурилуулснаар дээрх төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж байгаа аж.
Үүнээс гадна “Огторгуйн цагаан гарьд” сангаас Улиастай сумын хоёр өрхийн эмнэлэгт тус бүр нь 30, нийт сая төгрөгийн үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмж хандивлажээ. Ийн иргэд цус, шээсний ерөнхий шинжилгээ өгөх, олон төрлийн сэргээн засах эмнэлгийн үйлчилгээг өрхийн эмнэлэгээсээ авах боломж бүрдэж байна. Түүнчлэн аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаалал буурч, иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хурдан шуурхай өрхийнхөө эмнэлгээс авах боломж нээгдэж байгаа юм.




Хүчит гарьд Ц.Цэрэнпунцагийн “Огторгуйн цагаан гарьд” сан сумын гэрэлтүүлгийг шинэчилжээ | ||
Үзсэн: 1572 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.