Шууд Chart

Австралийн өмнөд бүсийн Шинэ Өмнөд Вэльс муж онц байдал зарлалаа

2019-12-19 11:14:22

Хэт халууны улмаас тус улсын зүүн өмнөд бүсэд асч байгаа ойн түймэр улам газар авахаар байна. Тиймээс нөхцөл байдал хүндрэхээс сэргийлж 7 өдрийн хугацаатай онц дэглэм тогтоосон байна. Мягмар гарагт Австрали улсын хэмжээнд дунджаар цельсийн 40,9 градуст хүрч хамгийн халуун өдөр болсон байна. Гэхдээ цаг уурчдын урьдчилан тооцоолсноор энэ пүрэв гарагт болон 7 хоногийн сүүлээр огцом халах шинжтэй байна.

Одоогоор Шинэ Өмнөд Вэльс-т өнгөрөгч 11 дүгээр сард үргэлжлэн ассан 100 орчим түймрийг унтраахаар гал сөнөөгчид ажилласаар байна. Сидней хотын захад л гэхэд  том хэмжээний 2 түймэр асч, 400 мянган га газар шатаагаад байна.

Онц байдал зарласнаар албаныхан хямралын үеийг давах нэмэлт эрх эдлэх юм. Мужийн хэмжээнд өнгөрсөн зун мөн ийм байдал үүсч байсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Австралийн өмнөд бүсийн Шинэ Өмнөд Вэльс муж онц байдал зарлалаа  
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй