Шууд Chart

Бэртлээ ялан дийлж, дэлхийн аварга болсон түүх

2019-12-20 09:00:00

Монголын бодибилдинг фитнессийн холбооны шилдэг тамирчин, ОУХМ Б.Хүсэлтүвшин 2014 оны арванхоёрдугаар сард Энэтхэгт болох дэлхийн аваргын тэмцээнд оролцохоосоо сарын өмнө нуруугаа гэмтээжээ. Түүний нуруу нь нэлээд хүнд гэмтсэн ч хичээл зүтгэл гаргасны үр дүнд тэмцээндээ явсан юм. Дараа нь нуруугаа хэрхэн эдгээж, формоо хадгалах талаар судалжээ. Мөн нуруундаа маш хүнд бэртэл авч мэс заслын заалттай байсан ч тэсвэр тэвчээр, ухаалаг шаргуу бэлтгэл, дэглэмийн үр дүнгээр бэртлээ ялан дийлж, нуруу нь өвчтэй хүмүүст эдгэх боломж бий гэдгийг өөрийн биеэр харуулахын тулд бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ гурван удаа оролцож, дэлхийн аварга хэмээх хэргэм зэргийн эзэн болж чадсан. Түүнчлэн тэр дөрвөн жилийн өмнөөс өөрт нь тулгарсан асуудлыг яаж шийдвэрлэснээ бусдад зааж зөвлөх болжээ. Тодруулбал, нурууны гэмтэлтэй хүмүүст үнэ төлбөргүй сургалт явуулж, тэднийг өвчнөөсөө салахад нь тусалдаг. Хүслээ багш анх “Эрүүл мэндийн фитнесс” өдөрлөг, амьдралын зөв хэв маяг сэдэвт сургалт хийжээ. Маш олон тооны хүн түүн рүү хандсан учир нарийвчилсан судалгаа хийсний ард сургалтаа нурууны гэмтэлтэй хүмүүс рүү чиглүүлсэн. Ийн Хүсэлтүвшин туршлагаа бусадтай хуваалцаж, нурууны өвчтэй олон зуун өвчтөнд сургалт семинар, дасгал хөдөлгөөн зааж олон хүнийг хөл дээр нь босгож чадсан юм.

Тамирчдад тохиолддог хамгийн том эрсдэлийг даван гарсан Б.Хүсэлтүвшин тамирчин хүнд байх ёстой бүхий л сайн жишээг өөртөө агуулж, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, найзалж нөхөрлөх, зааж сургах зэрэг бүх л ажлыг амжуулдаг.

ОУХМ Б.Хүсэлтүвшингийн спортод гаргасан амжилтууд:

  • 2006 оны ОУ-н Таеквондогийн Хурд хүч тэмцээний Хүрэл медаль,
  • 2007 оны Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” Спортын 3-р зэрэг,
  • 2007 оны Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” Спортын 2-р зэрэг,
  • 2007 оны Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” Спортын 1-р зэрэг,
  • 2010 оны “Сонсогчийн алдар” тэмцээний 70 кг 3-р байр,
  • 2011 оны “Ирээдүйн Мистер 2011” тэмцээний Алтан медаль,
  • 2013 оны Голден Жим “Мисс Мистер” тэмцээний Алтан медаль,
  • 2013 оны Голден Жим “Мисс Мистер” тэмцээний Эрэгтэй шилдэг тамирчин,
  • 2014 оны “Ирээдүйн Мистер 2014” ХАШТ-ий +75 кг Мөнгөн медаль,
  • 2014 оны “Ирээдүйн Мистер 2014” ХАШТ-д багийн төрлөөр Алтан медаль,
  • 2014 оны “Монголын Мистер 2014” УАШТ-ий +80 кг Хүрэл медаль,
  • 2014 оны Азийн АШТ-ний Men’s fitness ангилалд Мөнгөн медаль,
  • 2014 оны Дэлхийн АШТ-ний Men’s fitness ангилалд Мөнгөн медаль,
  • 2017 оны УАШТ-ний Атлетик ангилалд Алтан Медаль,
  • 2017 оны Хөх хот Гран При тэмцээний Хүрэл медаль,
  • 2017 оны ДАШТ-ний Men’s Athletic ангилалд Хүрэл медаль,
  • 2019 оны ДАШТ-ий Men’s Athletic ангилалд Алтан медаль.










Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бэртлээ ялан дийлж, дэлхийн аварга болсон түүх  
Үзсэн: 2625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй