Шууд Chart

Сонсогчдод цол олгож, гэрчилгээ гардуулав

2019-12-20 15:10:03

Энэхүү ёслолын арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогбаяр нар хүрэлцэн ирж төгсөгчдөд гэрчилгээг гардуулан өгч баяр хүргэж, ажлын амжилт хүссэн юм.

Арга хэмжээний үеэр Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий албан тушаалд томилогдож, цол олгогдсон алба хаагчдад хандаж: “Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн энэ оны Б/939 дүгээр тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын мэргэжил олгох сургалтад хамрагдан амжилттай төгсөж, төрийн тусгай албанд томилогдон, цагдаагийн тангараг өргөж, цол шагнагдсан Та бүхэнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе. Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллага гэсэн тусгайлсан чиг үүрэгтэй, нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд ажиллахаар сонголт хийж, өнөөдөр цагдаагийн тангараг өргөж байгаа Та бүхний зүрх сэтгэлд энэ өдөр мартагдашгүй нэгэн өдөр байгаасай гэж хүсч байна. Алба хаагч Та бүхэн төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэд, олон нийтийнхээ амар амгалан амьдралын төлөө гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, сурч мэдсэнээ бүтээлчээр хэрэгжүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, албандаа хүндэтгэлтэй хандан, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна. Бид Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал тэр дундаа улсынхаа дотоод аюулгүй байдлыг хангахад тэргүүлэх үүрэгтэйгээр гар, сэтгэл нийлж ажиллана гэдгийг байнга санаж, албаараа бахархаж, цаашид улам ихийг сурч мэдэхийн төлөө хичээнгүйлэн суралцах ёстой. Цагдаагийн цол шагнагдаж, цагдаагийн тангараг өргөж буй алба хаагчдад Цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Монгол төрийн цагдаагийн суу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай” гэв.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонсогчдод цол олгож, гэрчилгээ гардуулав  
Үзсэн: 1132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй