Шууд Chart

Ли Мин Кю: “Fact Check” тогтолцоог хөгжүүлэхийг цаг үе шаардаж байна

2019-12-20 17:37:18

Уг сургалтын үеэр Солонгосын Хэвлэл мэдээллийн судалгааны хүрээлэнгийн захирал асан, сэтгүүл зүйн сургалтаараа алдартай Chung-Ang их сургуулийн профессор, доктор Ли Мин Кю мэдээллийн эрин үе дэх сэтгүүл зүй хэрхэн хувирах вэ, нийгэм биднээс юу хүлээж байгаа талаар мэдээлэл илтгэл хэлэлцүүллээ.

Тэрбээр “Нийгэмд худал, хуурмаг мэдээлэл олширсон өнөө үед сэтгүүлч нийгмийн сайн сайхан, шударга ёс, үнэний төлөө тэмцэгч мөн юм бол “Fact Check” буюу мэдээллийн үнэн зөвийг шалгадаг тогтолцоог хөгжүүлэх нь цаг үеийн шаардлага болсон” гэв. Мөн БНСУ-ын нэр хүндтэй редакц, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтарч “Fact Check” төвийг байгуулжээ.

Тус сургалт, хэлэлцүүлэг хуурамч мэдээг таних болон сэтгүүлзүйн үйл ажиллагаанд шинэлэг техник хэрэгсэл болох дроныг ашиглах арга зүй, давуу тал гэсэн хоёр сэдвийн хүрээнд явагдсан. Ийн хоёр дахь сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн судлаач, профессор Ли Мин Кю  “Дроны технологийг манай улсад өдгөө телевизийн салбарт өргөн хүрээнд ашиглаж байна.  Тун удахгүй сэтгүүл зүйн бүх л төрөлд нэвтрэх учир сэтгүүлчид мэдлэг, мэдээлэлтэй өөрөөр хэлбэл бэлэн байх ёстой” гэлээ. Анх, уг технологийг 10 гаруй жилийн өмнөөс АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд ашиглаж эхэлсэн бол БНСУ-д зургаан жилийн өмнөөс нэвтэрчээ. Ли Мин Кю сургалт, хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлчдэд дрон технологийн талаарх танилцуулга болоод хэрхэн ашиглах талаарх сургалт орлоо.

Ташрамд дуулгахад, дээрх арга хэмжээний төгсгөлд Ли Мин Кю МСНЭ-д хоёр дрон хүлээлгэж өгсөн юм.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ли Мин Кю: “Fact Check” тогтолцоог хөгжүүлэхийг цаг үе шаардаж байна  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй