Шууд Chart

Э.Даариймаа охидын ангилалд түрүүлэв

2019-12-24 17:07:38

БНХАУ-ын Шандунь мужийн Шинтай хотноо энэ сарын 16-21-нд зуун буудалт даамын “Xintai Cup” олон улсын тэмцээн боллоо. Долоо дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд Монгол Улсаас зургаан тамирчин өрсөлдсөн

Ийн Швейцар системээр есөн өрөг тоглоход манай тамирчдаас хамгийн өндөр амжилтыг ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс) үзүүлж, 12 оноо авлаа. Түүнтэй ижилхэн оноотой 11 тамирчин гарсан бөгөөд коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр Ц.Сүхбат эрэгтэй ангилалд IX байр эзэлсэн байна. Тэрбээр нэг байр урагшилсан бол шагналт байранд орох боломж байжээ.

Түүнчлэн ДДХМ Д.Ганболд (Энэрэл), СМ Ц.Эрдэмбилэг (Хийморь хөлөг), ДМ Э.Даариймаа (Ирээдүй), ОУИМ Б.Мишээл (Ирээдүй) нар 10, ДДХМ Э.Хүслэн (Алтан хүү) найман оноо авсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүлжээ. Гэхдээ

Сонирхуулахад, “Xintai Cup”-д Оросын их мастер Александр Гетманский 13 оноогоор аваргалж, дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижов 12 оноогоор удаалж, эмэгтэй ангилалд дэлхийн таван удаагийн аварга Тамара Тансыккужина 12 оноогоор тэргүүллээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Э.Даариймаа охидын ангилалд түрүүлэв  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй