
- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
УДЭТ
11:00 цагт: Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно. Утас: 88086225
ШУТИС-ийн хичээлийн I байр
11:00 цагт: ШУТИС-ийн төгсөх курсийн оюутнуудад зориулан ажил олгогч байгууллагуудыг урьж, “MUST-Networking breakfast” зохион байгуулна. Утас: 99148148, 94953773
Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: МАХН болон бусад намууд Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Сэлэнгэ аймгийн цагдаа нарт зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон иргэн Б.Отгонбат хэвлэлийн хурал хийнэ.
Тусгаар тогтнолын ордон
14:00 цагт: Ерөнхий сайдын ивээл дор Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооноос ес дэх жилдээ зохион байгуулж буй "Эрдмийн хонх" оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол болно. Утас: 88087678, 80098480
Жуковын “Парк” зочид буудал
18:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй ээж, аавууд өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлаа гэр бүлдээ, нийгэмд, олон нийтэд танилцуулж, нэгнээ урамшуулах зорилгоор анх удаагаа жилийн ажлаа дүгнэн шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулна. Утас: 96969768
ӨНӨӨДӨР: Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно | ||
Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.