
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар байгаль хамгаалалтай холбоотойгоор төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хамтарсан уулзалт, сургалт, сурталчилгаа хийх зэрэг ажлыг дэмжин ажилладаг. Энэ хүрээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн удирдлагууд болон тус аймгуудын хууль хүчний байгууллагын төлөөллийг оролцуулсан зөвлөлдөх уулзалт өнгөрсөн сард Баруун-Урт хотод зохион байгуулсан.
Уг уулзалтаар Хэнтий аймгийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл болон гишүүн байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцаж санал солилцсон. Цаашлаад хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтний худалдааг бууруулахад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй болсон гэдэгт талууд санал нэгдсэн юм. Зүүн бүс бол цагаан зээрийн идээшилдэг гол бүс нутаг бөгөөд хууль бус агнуур буурахгүй байгаа тул энэ чиглэлээр тодорхой төлөвлөгөөтэй ажил хийх хэрэгтэйг уулзалтад оролцогчид хэлжээ.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулахад Зүүн бүсийн аймгууд үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай болсон гэдгийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд онцолсон. Талууд энэ санааг дэмжиж хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллахаар болжээ. Мөн
Сүхбаатар аймагт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулна | ||
Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.