
Европын орнуудыг уран бүтээлээрээ байлдан дагуулаад буй “Чингис хаан” одонт “Хү” хамтлагийн гишүүд Каммури далайн хар салхинд өртсөн Филиппиний иргэдэд тусламжийн гараа сунгажээ. Энэ талаар Sheila Brobio хэмээх филиппин бүсгүй “The Hu” хамтлагийн олон улсын фэнүүдийн фэйсбүүк группт нийтэлсэн байна.
Тэрбээр “Энэ мэдээллийг хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна. Бид Каммури хар салхинд сүйдэж хүнд хэцүү байхад “Хү” хамтлагийн хамт олон бидэнд тусламжийн гараа сунгасан. Тус хамтлагийн сайхан сэтгэлтэй хоёр гишүүнээс тусламж хүлээн авсандаа маш их баяртай байна. Дэлхийн хүмүүсийн бие биенээ гэх хайрыг “Хү” хамтлагаас мэдэрлээ. Бид болон орон нутгийн найман гэр бүлийн зүгээс та нартаа Зул сарын баярын мэнд хүргэе. Бид 21 хоног цахилгаангүй байсны эцэст одоо тог, цахилгаантай болсон” гэжээ.


Sheila Brobio: Дэлхийн хүмүүсийн бие биенээ гэх хайрыг “Хү” хамтлагаас мэдэрлээ | ||
Үзсэн: 673 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.