
Тус төв нь Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацааг тогтоох, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагуудад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, ААНБ-д ХАБЭА-н сургалт зохион байгуулах гэрчилгээ олгох, эрх авсан байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага билээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь мэдээлэх төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, төсөв санхүүг үр ашигтай зарцуулах зорилгын хүрээнд олон талт ажлыг хийж ирсэн байна. Энэ оны хувьд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тоо, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо өссөн, гадаад дотоод харилцаа сайжирсан олз дүүрэн байлаа. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран 2018-2020 онд хэрэгжүүлж буй “Уушги тоосжих өвчний дүрс оношилгооны эмч нарыг чадавхжуулах”, "Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл"-үүдийг хэрэгжүүлж байна. Мөн ХБНГУ-ын засгийн газрын Физик технологийн хүрээлэнгээр /PTB/ дамжуулан хэрэгжүүлж буй “Монгол улсын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх нь: Уул уурхайн салбар” төсөл, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлаг /KOSHA/ олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Эдгээр төсөл хамтын ажиллагааны үеэр эмч мэргэжилтнүүд өндөр хөгжилтэй оронд урт болон богино хэмжээний сургалтад хамрагдсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг Монгол Улсын хэмжээнд байгууллагын үндсэн чиг үүргийн дагуу хариуцан орон даяар амжилттай зохион байгууллаа. Мөн 2011 оноос хойш "Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага"-уудыг тодруулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын нэрэмжит шагналыг олгодог уламжлал тогтсон юм. Энэ жилийн бас нэгэн онцлох үйл явдал бол "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний чуулган"-ыг төрийн ордонд өргөн хүрээтэй зохион байгуулж ХАБЭА-н мэргэжилтэн , эмч эрүүл ахуйч, төр болон хувийн хэвшлийн 800 гаруй төлөөллийг хамруулсан. Ийнхүү 2019 оны ажлын бүтээмж ололтоо дүгнэн тайлагнасны дараа Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат 2020 онд илүү үр дүнтэй, байгууллагын чиг үүргийнхээ дагуу улс эх оронд илүү амжилт бүтээлтэй ажиллахыг хүсэн ерөөж ажлын гүйцэтгэл сайн, олон жил үр бүтээлтэй ажиллаж мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучилсан эмч, сувилагч, хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн, эрүүл ахуйч, үйлчлэгч нарын амжилт бүтээлийг нь үнэлж шагнал гардууллаа.
Тодруулбал, ХНХЯ-ны хүндэт “Жуух бичиг”-ээр С.Ганчимэг /Үйлчлэгч/, М.Өсөхбаяр /Сүлжээний мэргэжилтэн/, М.Хоролсүрэн /Архив, бичиг хэргийн ажилтан/, ХНХЯ-ны “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр Д.Бат-Өлзий /Хордлогын их эмч/, Т.Анхилмаа /Дүрс оношлогооны эмч/, ХНХЯ-ны “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр Ж.Энхсайхан /Үйлчлэгч/, Эрүүл мэндийн яамны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” тэмдгээр Ж.Буянхишиг /Шил угаагч/, С.Хэрлэнгол /Цахилгаанчин/, АШУҮИС-ийн “Очир Эрдэнийн медаль”-иар Д.Одонцэцэг /Арьс харшлын эмч/ нарыг шагнав.




Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн тайлангийн хурал боллоо | ||
Үзсэн: 710 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.