
Монголын залуучууд Японд ур чадварын дадлагажигчаар ажиллах боломжтой болсныг өнөөдөр мэдэгдэж, хамтын ажиллагааны санамж бичигт “HIT” төв болон “Шилмэл мөнх трейд” компанийн удирдлагууд гарын үзэс зурлаа.
Ингэснээр, хоёр улсын хууль тогтоомжийн дагуу олгогдсон 1100 гаруй квотод Монгол залуус Япон Улсад төрөл бүрийн мэргэжлээр ур чадварын дадлага эзэмшиж, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ажиллах боломж бүрдэж байна.
Төслийн зорилгод тэд “Залуус технологи хөгжсөн, өндөр хөгжилтэй улсад ажиллаж, ур чадвар эзэмшин дадлагажиж ирснээр зөвхөн тэдний өөрсдийнх нь ажил амьдралд эерэг өөрчлөлт бий болоод зогсохгүй, Монгол Улсын үйлдвэрлэлийн хөгжилд чухал үүргийг гүйцэтгэнэ” хэмээн тайлбарлав.
Япон улсад ажиллах дадлагажигч нь хуулийн дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, гэнэтийн ослын даатгал зэргийг төлөх бөгөөд дадлагын хөтөлбөрөө амжилттай дуусгаж ирээд нийт төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийнхээ 70 хувийг буцаан авах боломжтой юм байна. Мөн цаашид тогтсон хугацаатайгаар гэр бүлээрээ ажиллаж амьдрах, улмаар мэргэжлийн болон их дээд сургуулиудад суралцах боломжуудыг HIT төв бүрдүүлэхээр ажиллаж байна.
Эхний ээлжийн дадлагажигчид ирэх хоёрдугаар сарын 15-наас эхлэн явах ба дараах мэргэжлийн чиглэлүүдээр дадлагажих боломжтой.
Үүнд барилга, хөдөө аж ахуй, зочид буудал, нэхмэл хувцас, сувилахуй, машин – металл, пластик үйлдвэрлэл, загас агнуурын салбар, авто засвар, шаазангийн үйлдвэрлэл, гагнуур, будаг гэх мэт салбар байгаа аж.
Монгол залуус Японд ур чадварын дадлагажигчаар ажиллах боломжтой боллоо | ||
Үзсэн: 1067 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.