Шууд Chart

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

2020-01-29 11:31:14

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг дөнгөж сая сургуулийн өмнөх бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгаар теле хичээл зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Олон өдөр амарч байгаа тул иргэд тус тусдаа янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа тул үүнд эцэслэсэн хариу өгөв.

Тэрбээр “Иргэдийн хамгийн их санаа зовж байгаа зүйл бол цэцэрлэг, сургуулийн зуны амралт хойшлох болов уу гэсэн байна. Үүнд хариу хэлэхэд бүх сургууль, цэцэрлэгийн амралт цаг хугацаандаа эхэлнэ. Мөн ЕБС-ийн гуравдугаар улирлын амралт 14 хоног байсан бол долоо хоног байлгахаар тогтсон. Түүнчлэн гурав болон дөрөвдүгээр улирал буюу гуравдугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагаас дөрөвдүгээр сар хүртэлх бямба гараг болгон сурагчид хичээллэнэ. Мөн багш нар хагас сайн болгон ажиллах учир илүү цагийн мөнгө олгоно. Харин хөл хорио тогтоосон энэ үед багш нарын үндсэн цалинг олгох хэдий ч илүү цагийн мөнгө хүртээхгүй. Теле хичээл ирэх хоёрдугаар сарын 3-наас 18 телевизээр дамжуулагдана. Тодруулбал NTV, MN25, C1, Эх орон, UBS, ETV, TV5, Боловсрол, TV8, TV9, SBS, Eagl, МонголHD телевизээр гарах юм. Мөн нөхөж үзэх боломжтой. Үүнд 170 багш ажиллахаар бэлтгэлээ хангаж байна. Гэхдээ анги удирдсан багш нарыг сурагчидтайгаа утас, имайл хаяг, фэйсбүүк зэрэг хэрэгслээр холбогдож, теле хичээлдээ идэвхтэй оролцох талаар шаардлага тавьж байх хэрэгтэй. Харин их, дээд сургуулийн оюутнууд хөл хориогоо нягт хянаж, орон нутаг руу явсан тэндээ түр суурьших, гадаад оюутнууд нутаг буцсан бол түр хугацаанд ирэхгүй байхыг сануулж байна” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ   
Үзсэн: 713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй