Шууд Chart

Улсын наадамд хөдөөнөөс түрүүлсэн бөх

2020-01-31 10:07:37

Төв аймгийн Баянбараат суманд Самдангийн Оргодол гэдэг залуу мал маллан амьдарч байлаа.

Улсын баяр наадамд барилдахаар хос морьтой нутгаасаа очсон залуу бөх сугалаагаар барилдуулсан 1955 оны наадамд найм давж түрүүлж Монгол улсын арслан цол хүртжээ. Нуруугаар өндөр биш ч өргөн зузаан цээжтэй, богино хүзүү, урт гартай, хүч тэнхээ ихтэй, барьцгүй гүйж, давхар хамах мэхийг гарамгай сайн эзэмшсэн бөх байжээ. 1958 оны хавар морь уургалж байгаад морьтойгоо унаад дөрөөндөө чиргүүлжээ.

Харин хоёр гараараа мориныхоо хойд хоёр хөлийг хонгоор нь тэврэхэд морь нь хөдөлж чадахгүй зогссон гэдэг.

“Миний хоёр хөлийг дөрөөнөөс салга. Би морио хөдөлгөхгүй байж байя” гэжээ. Тэгээд хөлөө дөрөөнөөс салангуут босч ирээд мориныхоо хойд хөлийг хажуу тийш нь шидэн зайлахад морь нэлээд зайтай нохой мэт цогнойж байсан гэдэг. Энэ үеэс хөл нь хүнд бэртэж цаашид сайн барилдаагүй гэнэлээ.

С.Оргодол Баянбараат, Зоргол хайрхан уулынхаа ар, өврөөр нутаглаж таван хүүхдийнхээ хамтаар аймаг, сумынхаа наадамд морь уяж айраг түрүү аван амьдарч байгаад 2002 онд насан өөд болжээ. Энэ зургийг Арслангуудын нэрэмжит анхны барилдааны үеэр 1995 онд авсан юм.

  • 1955 онд 256 бөхөөс 8 даван түрүүлж улсын арслан
  • 1956 онд 512 бөхөөс Л.Маналжаваар 6 давсан
  • 1957 онд 512 бөхөөс А.Нагнайдоржоор 6 давсан

Улсын наадамд хөдөөнөөс түрүүлсэн бөх   
Үзсэн: 3434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-01 10:37
Мантуу яриад байгаа эргүү залуу хотын хог түүсэн ясан хэдэргэ байж л дээ... эхнэрийнхээ гарыг ч нугалж чадахгүй байж бөх муулах санаатай байна уу...Бүх бөх хөдөөний гаралтай байгаад амьдралын хэвшлээсээ болоод төрөл бүрийн ажил алба хашдаг болсон.Энэ Оргодол гэдэг хүн бол мал маллаж байгаад ирж барилдан ийм амжилт үзүүлсэн гэдгийг чамд маш ойлгомжтой өгүүлсэн байхад өөрөө малаас доллон дор аашлах юм даа. Илжиг минь .
Зочин [127.0.0.xxx] 2020-02-01 10:12
Орогдол ахын ах дүү нар өргөн шанаатай их зузаан бие хаатай улс байсан
Зочин [127.0.0.xxx] 2020-01-31 20:12
хотыхон барилдхаас өөр ажилтай
Зочин [127.0.0.xxx] 2020-01-31 19:21
эргүү шаар. бүгд л хөдөөний хөөсөн мантуунууд байсан ш дээ тэр үед чинь. сүүлд л гантогтох сумъяабазар мэтийн нөхөд хотод төрсөн юм мал аа.

Бидэнтэй нэгдээрэй