Шууд Chart

Азийн аваргад зодоглох бөхчүүд тодров

2020-02-10 14:47:35

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 18-23-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болно. Эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Энэ удаагийн Азийн аваргад манай улс чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа, сонгомол бөхийн төрөлд нэг тамирчин хүч үзнэ. Энэ жилийн УАШТ-ий алтан медальт долоо, мөнгөн медальт 10, хүрэл медальт гурван бөх Энэтхэгийн дэвжээнд зодоглох бөгөөд манай бүрэлдэхүүний тал нь тивийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, эмчээр Б.Ганзолбоо, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ю.Батсайхан нар ажиллана.

Монголын эрэгтэй бөхчүүд 1989 онд Японы Оараид, бүсгүйчүүд 2000 онд БНСУ-ын нийслэл Сөүлд болсон тивийн аваргад анх оролцсоноос хойш 23 алт, 63 мөнгө, 89 хүрэл, нийт 175 медаль хүртээд байна.

АЗИЙН АВАРГАД ЗОДОГЛОХ БҮРЭЛДЭХҮҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Батжаргалын Төгс

61 кг: Намсрайн Ганбаяр
65 кг: Баттулгын Нямдорж
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
74 кг: Занданбудын Сумъяабазар
79 кг: Дамжингийн Батзул
86 кг: Ганбаатарын Ганхуяг
92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл
97 кг: Баасанцогтын Өлзийсайхан
125 кг: Доржхандын Хүдэрбулга

Эмэгтэйчүүдийн 50 кг: Бямбасүрэнгийн Мөнхнар

53 кг: Ганбаатарын Отгонжаргал
55 кг: Мөнхболдын Дөлгөөн
57 кг: Эрхэмбаярын Даваачимэг
59 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
62 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ
65 кг: Зоригтын Болортунгалаг
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
72 кг: Энхбаярын Цэвэгмид
76 кг: Ганбатын Ариунжаргал

Сонгомол бөхийн 60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди

Эх сурвалж: Чөлөөт бөхийн холбоо


Азийн аваргад зодоглох бөхчүүд тодров  
Үзсэн: 5205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 11:37
Миний дүү шүүгчээр явах юм бна амжилт
Зочин [127.0.0.xxx] 2020-02-11 16:47
Хүдэрбулгыг болиулмаар бна...

Бидэнтэй нэгдээрэй