
ХӨСҮТ-ийн түргэний машин өчигдөр Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй зургаан настай бяцхан охиныг сэхээн амьдруулах тасаг руу шуурхай хүргэхэд Тээврийн цагдаагийн хамт олон маш зөв арга хэмжээ авчээ.
Учир нь уг түргэний машин охины гэрээс эмнэлэг рүү буцахад цаг гаруй хугацааг зарцуулах байв. Харин хүнд өвчтэй байсан охины амь нас 20-хон минутын хугацаанд шийдэгдэхээр байжээ. Иймд дээрх цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд туслаж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулсны ачаар 13-хан минутанд эмнэлгийн үүдэнд амжилттай ирж, охин хорвоод үлдэж чаджээ.
Хэрэв таван минут л хоцорсон бол тэр бяцхан охин аврагдах боломжгүй болохоор байсан аж.
Хайрт охинтойгоо үлдсэн аав, ээж нь болон ХӨСҮТ-н эмнэлгийн тусламж үйлчилгээнийхэн Тээврийн цагдаагийн хамт олонд гүн талархал илэрхийлж байна.
Тээврийн цагдаагийн хамт олон зургаан настай охины амийг аварчээ | ||
Үзсэн: 2304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.