Шууд Chart

Үйлчилгээний байгууллагууд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй

2020-02-14 09:35:55

Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир уг дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банк, томоохон худалдааны төвийн захирлуудтай өчигдөр уулзаж, үүрэг өгчээ.

Үүнд ажилтан албан хаагч, иргэдийг амны хаалт тогтмол хэрэглэхийг уриалж, хэрэв хэрэглээгүй иргэн байвал үйлчилгээ үзүүлэхгүй байх тухай сануулжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Уагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх” тухай Зарлиг гарсныг танилцуулан цагаан сартай холбоотой үзэсгэлэн худалдаа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, зар сурталчилгааг зогсоохыг шаардсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үйлчилгээний байгууллагууд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй