Монголын ард түмэн өнө эртний үеэс шагайг мэргэний зөнтэй гэдгээр нь бэлэгшээн дээдэлж ирсэн. Энэхүү мэргэ нь Монгол угсаатны дунд хамгийн өргөн дэлгэрсэн, үнэн зөвийн магадлал өндөртэй гэгддэг.
Дорнын зурхайд итгэдэг бол дөрвөн бэрхийн мэргээр ажил үйлс, санасан зүйлээ мэргэлж болно.
Дөрвөн бэрхийг сонгон авахдаа морины толгой нь нар зөв эргүүлэгтэй хоёр, нар буруу эргүүлэгтэй хоёр шагайг авна.
Мэргэлэхдээ шагайг баруун гараараа авч тэгш зөөлөн талбай дээр орхино. Харин билгийн тооллын хулгана өдөр мэргэлдэггүй, мэргэ төөрнө, мэргэлсэн хүндээ таагүй гэдэг тул та хулганаас бусад өдрүүдэд мэргэлж аз хийморь, алдаа оноогоо шинжээрэй.
Монгол мэргэ-Дөрвөн бэрх | ||
Үзсэн: 24690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: