Шууд Chart

Э.Пүрэвжаргал: "Бүтэн амьдрал" киноны Цэнгэлмаагийн дүрд тоглосноос хойш маш их сөрөг мессеж ирдэг болсон

2020-02-27 17:16:00

Сүүлийн үед “37-р точка”, “Бүтэн амьдрал” уран сайхны кинонд эсрэг дүр бүтээгээд буй жүжигчин Эрдэнэбилэгийн Пүрэвжаргалтай ярилцлаа. Түүнийг “Өөрт оногдсон дүрээ маш чадамгай бүтээж байна” гэж мэргэжилтнүүд үнэлээд байгаа юм. Иймд түүний уран бүтээл болон хувийн амьдралын талаар цухас ярилцлаа.

-Юуны өмнө танд сар шинийн мэнд хүргэе. Хүн болгон шахуу л "Гэртээ хэвтсээр байгаад уйдаж гүйцлээ" гэнэ. Таны хувьд энэ жилийн цагаан сарыг хэрхэн өнгөрүүлж байна даа ...

-Танд болон танай сайтын хамт олонд сар шинийн мэндийг дэвшүүлэе. Төрөөс гаргасан захирамж, шийдвэрийг дагаад гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэж байна даа.  

-Сүүлийн үед таны тоглосон кино нэлээн гарч байна. Үзэгчид ч тантай илүү танилцахыг хүсч байх шиг ээ. Тэгэхээр жүжигчин мэргэжлийг сонгосон түүхээсээ сонирхуулна уу?

-Багаасаа л урлаг соёлын хүн болохыг хүсдэг байсан минь ийм сонголт хийхэд нөлөөлсөн байх. Мөн олон төрлийн дүрд хувирах сайхан санагддаг юм. “Зохиомж” дээд сургуулийг Монгол Улсын төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан А.Цэгмид багшийнхаа удирдлага дор 2014 онд төгссөн. Тэр цагаас хойш 10 гаруй уран сайхны киноны гол болон туслах дүрд ажилласан.  

-Анх ямар нэртэй бүтээлийн хэний дүрд тоглосон бэ?

-“Эгэлийн гайхамшиг” нэртэй арилжааны бус киноны Гэгээнээ гэдэг гол дүрийн эмэгтэйн дүрд тоглосон. Хөдөлмөрч, авьяастай, сайхан сэтгэлтэй бүсгүйн дүр. Уг кино маань Мандах, Гантулга нарын хамтын бүтээл. Миний бүтээсэн дүрүүдээс хамгийн эерэг, гоё нь.

-Одоо ид гарч байгаа "37-р точка" кинонд  тоглох саналыг хэн анх тавьсан бэ. Хэрхэн хүлээж авав?

-Дүрүүдэд сонгон шалгаруулалт хийж байна гэхэд нь би өөрөө очиж уулзсан юм. Тэд ч “Эргээд холбогдоно оо” гээд салцгаасан. Ингээд 2018 оны аравдугаар сард жүжигчин Б.Барслхагва ах утсаар холбогдож намайг сонгох болсноо хэлсэн.

-Дараа нь "Бүтэн амьдрал" кинонд тоглосон байсан. Дүрийн хувьд төстэй ч юм шиг. Нууц амрагийн дүр бүтээхэд хэр хүндрэлтэй санагдсан бэ?

-Дүрдээ ажиллаж байх явцдаа Цэнгэлмаа хэмээх өөрт оногдсон дүрээ маш их өмөөрч байлаа. Одоо ч гэсэн киногоо үзэх хүнд байдаг. Гэхдээ “37-р точка” энэ кино хоёрын зураг авалт хоёр жилийн зайтай хийгдсэн. Харин гаралт нь л ингэж ойрхон таараад байгаа юм.

-Үзэгчдээс танд сөрөг мессеж ирж байна уу. Мөн энэ хоёр бүтээлд тоглосны дараа гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Маш их ирж байна. Гэхдээ ихэвчлэн тоглоом, шоглоомоор бичсэн байсан. Тиймээс би тэдгээр мессежийг муугаар хүлээж авахгүй байгаа. Дүр маань үзэгчдэд хүрч байгаа юм байна л гэж бодож байна. Би ер нь их эерэг сэтгэлгээтэй хүн л дээ. Тэгээд ч манай гэр бүлийнхэн миний мэргэжлийг хүндэлдэг. Тиймээс намайг ямар ч дүрд тоглосон эсэргүүцэх тохиолдол гаргадаггүй. Харин ч арын ажлыг минь хариуцаж, дэмждэг.

-Өнөөгийн нийгэмд залуу гэр бүлд нууц амрагийн явдал олон байдаг гэж та боддог уу?

-Тийм ээ, олон байгаа нь тун муу байна. Үүнийг би эсэргүүцэж, бүтээлээрээ дамжуулан дүрдээ ажиллалаа.   

-Дараагийн уран бүтээлийн ажилдаа орсон уу. Ямар дүр байх бол ...

-Өнгөрсөн жил гадаад, дотоодын маш олон кинонд тоглосон. Харамсалтай нь хөл хорио тогтоосон энэ үед кино театруудаар гаргах боломжгүй боллоо. Тодорхой цаг хугацааны дараа үзэгчдэд хүрнэ. Тэр цагийн тэсэн ядан хүлээж байна даа.

-Тэгвэл тэдгээр бүтээлд өдгөө гараад байгаа шиг дүр дахин давтах уу?

-Мэдээж тэс өөр дүр гарна. Жирийн нэгэн журамтай эхнэр, харын шашны шуламны тухай гэх мэт.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу. Зарим залуу таныг ганц бие гэж бодоод танилцахыг ч хүсч байгаа юм билүү ...

-Гэр бүлтэй. Өрх тусгаарлаад найман жил болж байна. Манай хүнийг А.Нямдаваа гэдэг. Математикийн программ хангамж мэргэжилтэй. Бид нэг хүүтэй.

-Хүүдээ Ханхүү гэж нэр хайрласан байсан. Хэн өгсөн бэ. Юуг билэгдсэн бол ...

-Миний санаа л даа. Олон нэрнээс сонгож байгаад энэ нэрийг нөхөртөө хэлэхэд зөвшөөрсөн. Хүүгээ ханхүү шиг хайрлаж, өсгөхийг билэгдэж, энэ нэрийг хайрласан юм. Гэхдээ манай нөхөр анх сонсоод “Болох юм уу” гээд гайхаж хүлээж авч билээ.

-Та "Орилоон" нэртэй аймшгийн киноны Зулаагийн дүрд тоглосон байдаг. Бусад бүтээлтэй харьцуулахад энэ төрлийн кинонд тоглох ямар байдаг вэ?

-“Орилоон”, “Ороолон”, “АдминZ” гэсэн аймшгийн кинонд ажилласан. Ер нь энэ төрлийн кино жүжигчин хүнийг их задалдаг байх.

-Тэгвэл зураг авалтын үеэр жинхнээсээ айж байсан удаа бий юу. Объектууд нь нэг л эвгүй харагддаг ...

-Тийм үе бий. Учир нь энэ төрлийн киноны зураг авалт ихэвчлэн хаягдсан балгас дотор хийгддэг. Тийм орчинд хийхээр тухайн жүжигчний ур чадвар ч илүү сайн гардаг юм шиг санагдсан. Мөн ихэвчлэн орой, шөнийн цагаар зураг авалт болдог.  

-Таныг гар урлалд сонирхолтой гэж сонссон. Юу нь илүү татдаг вэ?

-Бага байхаасаа л хувцас загвар зохиож оёод өөрөө өмсдөг байлаа. Мөн зураг зурах сонирхолтой. Ер нь гар хийцийн зүйлд дуртай. Гэвч сүүлийн үед ажил их байгаа болохоор амжихгүй юм аа.

-Монгол Улсын Төрийн соёрхолт, УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Сүүлчийн шөнө” уран сайхны кинонд эротик дүр бүтээсэн байсан. Дахиж ийм санал ирвэл хүлээж авах уу?

-Тийм. “Сүүлчийн шөнө” кинонд Эмагийн дүрд тоглосон. Дээд сургуулиа төгсөөд хүлээж авсан хоёр дахь дүр маань юм. Харин дахиж ийм дүр ирвэл хэрхэн хүлээж авахаа одоогоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ миний мэргэжил жүжигчин болохоор ямар ч дүрд хувирч чаддаг байх ёстой. Тиймээс зөвшөөрөх болов уу. “Сүүлчийн шөнө” бүтээлийн хувьд жүжигчин хүн залуу насныхаа гоо үзэсгэлэн, бие галбирыг кино хальсанд хадгалж үлдээвэл сайхан байх болов уу гэж бодож зөвшөөрсөн.    

-Таныг тулааны урлагаар хичээллэдэг гэж сонссон. Одоо хичээллэж байгаа юу?

-Бага байхдаа таеквондо, кикбоксоор хичээллэдэг байсан. Харин өнгөрсөн жил Монголын орлон тоглогчдын холбооныхонтой хамтарч бие хамгаалах урлагаар хэсэг хичээллэсэн. Харамсалтай нь хэсэг хугацаанд тэрхүү бэлтгэлээ хийх боломжгүй болсон.

-Нууц биш бол ямар шалтгаанаар завсарласан бэ?

-“Бээжин филмм” академиас тэтгэлэг авч, өмнөд хөршид суралцах эрхтэй болсон юм. Ингээд өнгөрсөн жил дотуур байраа үзчихээд буцаж явахдаа Замын-Үүдийн зам дээр машинтайгаа онхолдоод маш хүнд бэртэл авсан. Тухайн үед би нөхөртэйгээ хүний машинд сууж явсан л даа. Бидний сууж явсан машины жолооч хурд хэтрүүлсэн үүднээс тийм осол гаргаж, сар хэртэй хугацаанд хэвтэрт өнжсөн. Биеэ нэлээн олон хадуулсан болохоор дээрх бэлтгэлээ түр хугацаанд хийх боломжгүй гэж эмч зөвлөсөн. Харин ирэх долоодугаар сард бүх хадаасаа авахуулах учраас бэлтгэлээ үргэлжлүүлнэ ээ.  

-Таны үндсэн зан чанар ямар вэ. Миний бодлоор эршүүд юм уу гэж анзаарлаа ...

-Тийм шүү. Зарим эрэгтэй хүнээс ч илүү зан ааштай байх. Хов живэнд орооцолддоггүй, хэн нэгнээс сонссон хэрүүлийн чанартай үгийг бусдад хэлдэггүй. Шударга зантай.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань улам их амжилт хүсье.

 

 

















Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Пүрэвжаргал: "Бүтэн амьдрал" киноны Цэнгэлмаагийн дүрд тоглосноос хойш маш их сөрөг мессеж ирдэг болсон  
Үзсэн: 232496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Аами [127.0.0.xxx] 2020-03-06 15:37
Энэ киног цаг үеэ олсон гэж бодож байгаа. Гэр бүлээ гаргууд гаргаж хэтэрхий амар хялбарыг хайсан хүмүүст сайн нөлөө үзүүлж ухаарал өгөөсэй гэж хүсч гарахыг нь тэсэн ядан хүлээж байгаа. Олон хүн сургамж авч сэтгэлээ хямгадаасай
Ariunzaya [127.0.0.xxx] 2020-03-05 14:54
Mundag bvsgvi shvv
Туул [127.0.0.xxx] 2020-03-05 13:27
mundag jvjigchin shvv amjilt
Caraa [127.0.0.xxx] 2020-03-05 10:43
Mash caln bvtesen dvr shvv
Зочин [127.0.0.xxx] 2020-03-05 00:35
Аймаар явдалтай хүүхэн гээд бсн нөхөртэйн байжээ
Зочин [127.0.0.xxx] 2020-03-03 23:41
их өвөрмөгц гоё нүдтэй бүсгүй бна Амжилт хүсэе
Зочин [127.0.0.xxx] 2020-03-03 15:12
Dvriig vnenhvv amiluulj chaddag mundag jvjigchin bn lee. Tsengelmaagiin dvreer ter aash aygiig ni haraad vneheer derged bolj bga vil yawdal shg sanagdaj blaa. Amjilt hvsie
Зочин [127.0.0.xxx] 2020-03-02 20:10
Чадварлаг мундаг жүжигчин шүү Баяр хүргэе Хүмүүсийн сэтгэлд хүрсэн болохоор хүмүүс сайн муу мессэж бичиж байгаа шүү дээ Чи үнэхээрийн сайн тоглосон шүү Чамд сайн сайхныг хүсье
Зочин [127.0.0.xxx] 2020-03-02 17:18
Сайхан жүжигчин амжилт хүсье
Zoloo moiloo [127.0.0.xxx] 2020-03-02 16:29
Mundag amjilt
48 р сургужль [127.0.0.xxx] 2020-03-02 05:03
пунтик чинь арван жилээсээ хөгшин ахнартай явдаг намхан юм байж загвар хөөнөө бас хэдэн ч арван жил сольсын сүүлт нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд орцон гүйж явсан тэр ахаар тиым ус авхуулдымүү нтр гэж олонч хүний ну а хийсэн хар багаасаа гэртээ хонодог ч байсымүү цүнхэнд нь дандаа буудлын нэг удаагын сойз хэрэгсэл байдаг бсан ш дээ миний мэдэхийн уучилаарай кк яахав тийм сайн жүжигчин биш ч дүр нь харин хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх дүр таарчээ баяр хүргэе амжилт л хүсье дээ
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 23:16
чадварлаг жүжигчин санагдсан амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 19:11
амжилт хүсье. Сар шинийн мэнд дэвшүүлье.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 18:49
Hoorhon jvjigchin amjilt hvsie
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 18:28
Purewjargal jujigcniig mash ih shutdeg hrin nasig ni sn mdedguiy helj ugc tuslach hhe
zor [127.0.0.xxx] 2020-03-01 15:24
gamshigin tsarai muutai araichde
Зочин [127.0.0.xxx] 2020-03-02 15:27
Харин ч нүүрний зөв төрхтэй, галбир сайтай, хөөрхөн хүүхэн ш дээ, атаархаад байгаа юм уу чи
Zochin [127.0.0.xxx] 2020-03-01 15:21
Ene Jujigchin Amraagiin duu B.Temuulengiin amidralaar hiisen gesen. Olon ch jil hunii nuuts amrag yawaa huuhendee kk
Зочин [127.0.0.xxx] 2020-03-06 03:24
Yamar temvvlen
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 02:26
mundag
Зочиннн [127.0.0.xxx] 2020-03-01 00:41
Eрдөө нэг киноны дүр гэдгийг нь ойлгооч дээ ёоо. Сайхан бүсгүй шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-29 22:49
Hoorhon ymaa uuriinhuuruu
Зочин [127.0.0.xxx] 2020-02-29 22:04
Uran bvteeld n amjilt hvsie
Зочин [127.0.0.xxx] 2020-02-29 17:40
Woow xoorxon ymaa amjilt
Зочин [127.0.0.xxx] 2020-02-29 17:29
Нууц амрагийн дүрд тоголсноос хойш хүмүүс их муулах юм. Энэ бол зүгээр л киноны дүр гэдгийг ойлгох хэрэгтэй шүү дээ! Хүмүүсийн дургүйг хүргэсэн нь дүрээ маш сайн гаргаж чадсаны илэрхийлэл юм. Чадварлаг жүжигчиндээ амжилт хүсье.
лхамнаран [127.0.0.xxx] 2020-02-29 16:11
би яаг таншиг эмэгт ээ болон
Биболби [127.0.0.xxx] 2020-02-29 14:52
Сайхан царайлаг бүсгүй бнаа. Амжилт хүсье. Эр хүн бол дурламаар л
Зочин [127.0.0.xxx] 2020-03-02 15:29
Дурлахгүй байхын аргагүй
Зочин [127.0.0.xxx] 2020-02-29 07:09
muuhai dvrd togolson bna
Зочин [127.0.0.xxx] 2020-02-29 03:34
mash sain jvjegjin shv uran bvteelni amjilt hvsey
I [127.0.0.xxx] 2020-02-29 01:02
Hooorhon yma
Bi [127.0.0.xxx] 2020-02-28 23:08
Ene chine tulaanii urlagaar hicheelledeg yum bna shdee Ulziihuu ochood usdeed bdag hudlaa yum bna daa 1l udur zoduulana daa
baypka [127.0.0.xxx] 2020-02-28 21:54
mundag jujig shvv
Хунаа [127.0.0.xxx] 2020-02-28 20:29
Воов нээрээ гэнт эршүүд санагдчлаа хха ❤️
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 19:39
Sainuu ene jujigchin bol mash goy jujigchin
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 17:53
Өмнө нь тоголсон кинонуудыг нь үзэж байсан ихэнхдээ даруухан бүсгүйн дүр харагддаг байлаа жүжиглэлт нь их сайн харагддаг тэгээд яагаад бүр олон кинонд тоглохгүй байнаа гэж бодоод л байдаг байлаа Бүтэн амьдрал ОАК энэ бүсгүйн авъяасыг түмэн олонд таниулж нээж өглөө өөр мундаг олон сайхан уран бүтээл хийгээрэй
Huugii [127.0.0.xxx] 2020-02-28 17:46
Saihan busgui shuu nvden dulaahan bas chadwarlag jvjigchin
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 16:25
Баяр хүргье
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 16:36
Баяр хүргэе
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 16:18
Баяр хүргье. Зоримог бүтээлч сайхан охин байна.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 16:08
mundag jujigchin shu
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 16:05
Нүдэнд дулаахан сайхан бүсгүй..
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 15:25
Saihan yriltslaga boljee. MNB.MN hamt olondoo ajliin undur amjilt. Iluu okon saihan yriltslaga huleej baina
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 15:00
wow ямар сайхан хүүхэн бүх юм нь өөрт нь зохицсон , амжилт
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 14:31
Saihan bisgui sain durdee ordog mundag jujihchin chamd goe ireedui bg amjilt hushe duu mini
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 14:09
Энэ охинд эцэг эхээс заяасан сайхан бие зүс цариа авъяас хөдөлмөрч зан заяажээ .Улам их амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 13:51
Балин шүү цалин биш
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 13:50
Зарим хүн цалин хамартай ч гэх шиг.намхан хамартай ч гэх шиг эцэг эхээс төрөхдөө эцэг эхийн аль нэгийг дуурайж төрдөг юм хойно.хамгийн гол нь хүн байх...
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 13:33
Амьтан хүний хах цагаан хэл амнаас өөрийгөө хамгаалж ном хур сайн уншуулаарай.
зоёин [127.0.0.xxx] 2020-02-28 13:33
хамраа өндөрлүүл хажуунаас эвгүй харагддаг кинон дээр.уучлаарай
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 20:55
Undue hamartaa Huygens taniihaar tegeed saihan haragdahyy.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 13:10
Мэргэжилдээ бол мундаг юм бнлээ... сайхан монголжуу төрхтэй авьяаслаг охинд амжилт хүснэ... ГЯЛАЛЗААД байгаарай охин минь
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 13:04
Мундаг бүсгүй юмаа
зочин [127.0.0.xxx] 2020-02-28 12:52
эрч хүчээр дүүрэн үнэхээр хайр татсан үзэсгэлэнт сайхан монгол бүсгүй юмаа. Сайхан бүсгүйгээрээ бахархаж байна.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 12:30
mundag avyastai daichin busgui shuu
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 12:29
Хөөрхөн золиг вэ
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 12:09
suuliin ued ih taalagdaj bgaa jujugchin shu kkk chadvarlag bas uzesgelentei
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 12:05
Амжилт хүсэе
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 11:43
vneheer mundag jvjigledeg iim dvriig hir bargiin hvn gargahgvi bh saihan bvsgvi mini amjilt
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 11:36
Uran buteeldn amjilt husie Mundag sain jujigchin shu.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 11:29
Zaluu hun gehed mundag ymaa... Bas ih hoorhon ym.. Ajliin amjilt husie ee..
Angiluun [127.0.0.xxx] 2020-02-28 11:27
tiin shuu ene emegtein duree sn gargaj hunii setgeld hurgej tadaj bna muuhai dur gj bol bhgu tultal ni jujiglej chdaj bgaa Tsewelmaa jujigchin mundagta bgn buten amidral bol kino ene hunii huwiin amidwal zan arashin shal oor gedgiig sanah hergte shu humuuse
mgl [127.0.0.xxx] 2020-02-28 11:10
sexy
zochin [127.0.0.xxx] 2020-02-28 11:04
mundag jujigchin duudee bolon ger buld n sain saihniig husen yuruuy.
Javhaa [127.0.0.xxx] 2020-02-28 10:48
Huurhun shu surguuliin ahtai suusiimuu ulam amjilt husyee mundag shu
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 09:44
saihan uhaalag hartstai busgui baina.uran buteeliin amjilt husye.
Сайн жүжигчин сайхан хүүхэн байж болно яагаад ийм муухай кинонд тоглосон юм ямар ч аргаар хамаагүй о [127.0.0.xxx] 2020-02-28 09:25
Ваяр
Сайн жүжигчин сайхан хүүхэн байж болно яагаад ийм муухай кинонд тоглосон юм ямар ч аргаар хамаагүй о [127.0.0.xxx] 2020-02-28 09:23
Баяр
Б.Тамир [127.0.0.xxx] 2020-02-28 09:18
Амжилт хүсье... Дүрдээ чадварлаг ажиллаж байж шүүмж сонсоно... Сайхан ярилцлага байна... Дүр урлах, уран бүтээлчийн ажилд нь амжилт хүсье... Гэр бүлд нь эрүүл энхийн түмэн жаргаланг билэгдэе...
Nomin [127.0.0.xxx] 2020-02-28 09:17
Hunii tsarai zus biy haag iim tiim gd bdg humuus uursduu bur gamshgiin matruud uuruu uurtoo taalagdahaa baitsan gurweluud bdg bhaa.doorh gurwel matruudad handj helehed chamtai amidrah gd bga bish bolhoor hunii gadaad turhiig bitii shuumjilj bai.hangalttai huurhun emegteileg busgui sanagddg
Nomin [127.0.0.xxx] 2020-02-28 09:12
Yasan baliar ataarhuu humuus we.duree humuusiin durguig hurtel gargaj bna gdg sain l bnashde.uursduu chadahguin bj uzhee l baichihaach.hulgaigaar hiisen live heden mynguulaa uzeed har shunuur bj bdg bj.huurhun busguid ulam ih amjiltiig husey.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 09:10
Маш их нөөцтэй жүжигчин шиг санагдсан. Улсдаа цаашлаад азидаа нэрээ дуурсгасан алдартан болохыг ерөөе!
ujin [127.0.0.xxx] 2020-02-28 09:06
amjilt mundag yumaa. nohorn ch gesen mundag zaluu yumaa. olon jiliin tursh hamt baij ariin daan gedeg heriin hunii hiih ajil bish shuu. ataarhuu nobshnuud zail. oordoo yuch chadahgui yum baij
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 09:00
амжилт жүжигчин хүн ийм л байх ёстой
Zochin [127.0.0.xxx] 2020-02-28 08:59
Saixan l emegtei bna yund xund muu muuxai ug xelexiig iluud uzene ve. Ajild ni amjilt xusiy
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 08:41
Яаая атаархагчид ширүүн байх чинь ээ
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 08:34
чадварлаг жүжигчин шүү ѳшѳѳ их дүр бүтээж амжилт гаргахыг хүсье
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 08:23
Сайн жүжиглэсэн гэж хэлж мэдэхгүйн Цэнгэлмаагийн дүр угаасаа хүүхнүүдийн зэвүүг хүргэх учраас ямарч жүжигчин тоглосон ингэх л байсан энэ хүүхэн нээх мундаг дүрээ гаргаад байгаадаа ч биш хахаха
Зочин [127.0.0.xxx] 2020-02-29 14:51
сайн тоглосон байнаа, гэхдээ нээрээ өөр ямар ч эмэгтэй тоглосон байсан мөн л үүргээ сайн биелүүлэх л байсан даа, учир нь дүр нь угаасаа эсрэг юм чинь.
Аагий [127.0.0.xxx] 2020-02-28 08:23
Нөхөр нь 8 шаргын монгол караокэг түрээсэлдэг байсын.Гомо царайтай хөгийн баньд даа.Хүүхэмсэг сда.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 08:18
Saikhan khuukhen bna amjilt
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 08:11
Сайхан бүсгүй
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 07:24
Сайхан бүсгүй шүү. Сайн ч тоглосон. Хүмүүс үнэмштэл тоглосон байна лээ Бүтэн амьдралд
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 05:11
Чадварлаг жүжигчин байна лээ. Цаашдын уран бүтээлд нь амжилт, гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье. Эхнэрийнхээ ажлыг дэмжиж ойлогдог хүүд хамгийн сайн сайханыг хүсье. Мунаг хүү байна аа
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 04:51
мундаг авьяаслаг бүсгүй бн амжилт
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 04:25
Сайхан ч эмэгтэй юм хүчирхэг байж амжилтанд хүрдэг хөөрхөн хүү ханьдаа үнэнч байгаад улам их өндөрт дүүлээрээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 03:44
Mundag emegtei amjilt hvsey
Cарнай [127.0.0.xxx] 2020-02-28 03:41
Cайхан эмэгтэй.жүжигчин хүн ийм л чадвартай бас үзэсгэлэнтэй бх нь чухал. ирээдүй хойч үеийн нүүр царай...залуу сайхан үеийг санагдуулсан бөөн эрч хүч...Aмжилт бүсгүй минь.гэр бүлд нь аз жаргал хүсье.
Zochin [127.0.0.xxx] 2020-02-28 03:35
Mundag bgaa, ger bul n buten bgaa n ene hunii chimeg yum. Ulam gylalzdaa busgui mini
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 03:26
Mundag yumaa xuvi xvnii xvmvvjil aranshin ni emegtei xvn bvx l ymig xiij chaddag bx xeregtei gj vnen vg shvv ingeed exnees ni duustal unshixad mash ix taatai blaa..mash saixan setgegdel turluu...
Zochin [127.0.0.xxx] 2020-02-28 00:50
Kino amidral 2g salgaj oilgokh chadvargui khunuus.n ug bol zugeer l... Amjilt mundag shuu chi
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 00:45
цэнгэлмаа саин тоголсондоо бишм. бүтээж бгаа дүр нь хүмүүст таалагдахгү болхоор тнгж бгаа юм. өөр ямарч эмэгтэи тоголсон адилхан үнэлгээ авах тиим зохиолын дүр юм
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 00:16
Цэнгэлийн амжилт. Дүр чинь хүмүүст маш амжилттай хүрсэн болхоор энэ эрчээрээ ажиллаарай. Ажил хөдөлмөр болоод амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-27 23:40
biye goy avch yavdag emegtei bn
Зочин [127.0.0.xxx] 2020-02-27 23:39
Дэлхийд гайхагдсан мундаг жүжигчин болоорой сайн сайхан аз амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 00:53
za ter n ch yu yum
Зочин [127.0.0.xxx] 2020-02-27 23:22
amjilt husie estoi hoorxon oxin bna lee
Bold [127.0.0.xxx] 2020-02-27 22:43
Koshin montgor hamartai
zochin [127.0.0.xxx] 2020-02-28 09:37
ataarhaad shaasan
Зочин [127.0.0.xxx] 2020-02-27 22:31
хөөрхөн бүсгүй амжилт нэр маань адилхан юмаа :)
Zochin [127.0.0.xxx] 2020-02-27 21:36
Taalagddaggui. Ooriinh ni amidral tiim bolool tiim dvrd sain togloj bgaa
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 19:24
чи ч гсн надад таалагдадгүй: өөрийн чинь амьдрал бас ийм балиар хардлага сэрдлэг атаа жөтөө хэрүүл зодоон дунд байдаг болоод л дандаа ийм комментийг чи бичдэг
Lol [127.0.0.xxx] 2020-02-28 07:48
Chinii hiigeeguig buteej yvaa bolhoor ataarhdiimuu yadiin
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 03:11
Муухай атаархуу наасан,
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 00:03
Гэгээлэг бай
Зочин [127.0.0.xxx] 2020-02-27 20:58
Sain
Hair tugeegch [127.0.0.xxx] 2020-02-27 20:30
Unheer munda durdee orson chadvarlag jujigchin sanagdsan
Нууц ноён [127.0.0.xxx] 2020-02-27 19:40
Нүүрнии пропорц сайтай иим хөөрхөн хүүхэн лав энэ хэдэн жил дэлгэцээс би олж хараагүй , чмд амжил хүсье бүсгүй минь
Zochin [127.0.0.xxx] 2020-02-27 19:29
Balin hamart
Зочин [127.0.0.xxx] 2020-02-27 19:22
хүйтэн царайтай юмаа
handaa [127.0.0.xxx] 2020-02-27 19:19
unen goy zegzger tsemtsger huuhen. yahiin argagui ehnertei ehnergui erchuudiin harysiig bulaam. tiimees l ene durd togluulsan bh.
Чимээ [127.0.0.xxx] 2020-02-27 18:11
Надад их таалагдсан. Би энэ киног Германаас үзэх гэж нилээд хайж олдог юм л даа. Энэ жүжигчин эмэгтэй байгаа байдал цэмцгэр өөртөө итгэлтэй, бас зорилготой байгаа нь улам их таалагдлаа. Их гоё Ази хүүхнүүдийн нэг гэж өөрийн тань хэлэх байна. Амжилт хүсье
Hi [127.0.0.xxx] 2020-02-27 17:59
Jujiglelt muu bnle esreg dur chini mash ih uzen ydalt bdag bizde bi lav ene kinog ni jujilelt tiim sain bish bn gj harsan
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 19:29
Amjilt hvsey
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 23:08
цаашидын уран бүтээлд илүү их амжилт хүсэж монголын сор кино жүжигчин болоорой ѳшѳѳ олон кинод тоглоно гэж найдаж бгаа шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 23:08
цаашидын уран бүтээлд илүү их амжилт хүсэж монголын сор кино жүжигчин болоорой ѳшѳѳ олон кинод тоглоно гэж найдаж бгаа шүү

Бидэнтэй нэгдээрэй