Шууд Chart

Ашраф Гани: АНУ-ын Талибантай байгуулсан энхийн гэрээтэй санал нэгдэхгүй

2020-03-02 16:20:38

АНУ-ын Талибантай байгуулсан энхийн гэрээтэй санал нэгдэхгүй гэж Афганистан мэдэгдлээ. АНУ-ын засаг захиргаа Талибаны зэвсэгт бүлэгтэй байгуулсан энхийн гэрээнд тусгаснаар Талибаны зэвсэгт бүлгийн таван мянган цэргийг суллах тухай заалттай санал нэгдэхгүй гэдгээ Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани ням гарагт мэдэгдсэн байна.

Өнгөрөгч бямба гарагт Катарын нийслэл Доха хотод байгуулсан энэ гэрээгээр Афганистанд байдаг Америкийн 13 мянган цэргээс таван мянга гаруй нь тус улсыг орхиж, 20-иод жил үргэлжилсэн дайн эцэс болно гэсэн найдлага байсан юм. Мөн гуравдугаар сарын 10-ны өдөр Талибаны зэвсэгт бүлэг Афганы Засгийн газартай яриа хэлэлцээ хийхээс гадна олзны цэрэг солилцох талаар 4 хэсэг бүхий энхийн гэрээнд заасан байна. Ингэснээр Талибанчууд Афганистаны Засгийн газрын мянган цэргийг, Афган Талибын таван мянган гишүүнийг харилцан суллах нөхцөл бүрдэх юм.

Гэвч Ашраф Гани “Үүнийг Америкийн тал шийдэх эрхгүй. Тэд зөвхөн зуучлагч” гэж хэлжээ. 2001 оноос хойш Афганистанд цэргийн ажиллагаа явуулсан АНУ Талибантай яриа хэлэлцээ хийх санаачилга гаргасан ч уг зэвсэгт бүлэг Афганистаны Засгийн газартай хэлэлцэхээс татгалзсан. Ингэснээр эхний ээлжинд Вашингтон болон Талибаны хоёр тал 18 сарын хугацаанд уулзалт хийж, энхийн гэрээ байгуулаад байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Ашраф Гани: АНУ-ын Талибантай байгуулсан энхийн гэрээтэй санал нэгдэхгүй  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй