Дархан-Уул аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль өнөөдөр /2026.06.21/ Хонгор сум буюу 20-р тойрогт 1 мандаттай гурван хэсгийн хороонд зохион байгуулагдаж байна. Сонгуульд МАН, АН-аас тус тус нэг нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07:00 цагт бүх хэсгийн хороодод нэгэн зэрэг эхэлсэн. Өдрийн 12:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 18 хувьтай байна. Хонгор сумын хэмжээнд сонгогчийн нэрсийн жагсаалтад нийт 3933 сонгогч бүртгэгдсэнээс 739 иргэн саналаа өгөөд байна. Санал хураалт орой 20:00 цагт хаагдана.

Сонгуулийн үйл ажиллагааг аймаг, сумын Сонгуулийн хороо зохион байгуулж байна. Одоогоор санал хураалтын үеэр гарсан зөрчилгүй, хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаа явагдаж байгааг улс төрийн 2 намын ажиглагчид хэлж байна.

| Дархан-Уул аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль Хонгор суманд явагдаж байна | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.