Шууд Chart

Газрын тосны үнэ түүхэн доод хэмжээнд хүрч унажээ

2020-03-09 16:43:45

Барууны хэвлэлүүдэд бичиж байгаагаар Саудын Араб үнийн дайн эхлүүлснээр газрын тосны үнэ түүхэн доод хэмжээнд хүрч унажээ. Даваа гарагт Азийн бүс нутагт газрын тосны үнэ 30 орчим хувиар буурсан бол, АНУ-д нэг баррель газрын тосны үнэ 27 хувиар буурч 30 доллар буюу сүүлийн 4 жилийн доод түвшинд хүрсэн байна.

Мөн брент газрын тос 1991 оноос хойших хамгийн муу түвшинд хүрч, нэг баррель нь 33 доллартай тэнцэж байгаа нь 27 хувийн уналт гэсэн үг юм байна. Өнгөрөгч долоо хоногт Вена хотод болсон ОПЕК-ийн уулзалтаар Оросын талтай бүтээгдэхүүнээ өдөрт 1.5 сая баррелиар багасгах гэсэн Саудын Арабын байр сууринаас татгалзсан байна. Ингэснээр баасан гарагт газрын тосны үнэ 10 хувиар унаад байсныг хэвлэлүүд мэдээлж байна. Үүн дээр нэмээд Саудын Араб бүтээгдэхүүний үнээ 6-8 доллараар бууруулсан гэж ажиглагчид хэлж байна. Цаашлаад Саудын Арамко ирэх дөрөвдүгээр сард газрын тосны нийлүүлэлтээ өдөрт 10 сая баррелиар нэмэгдүүлнэ гэсэн байна.

ОПЕК-ийн гишүүд коронавирусний халдвартай холбоотойгоор эрэлт нь багасаад байсан газрын тосны зах зээлээ нийлүүлэлтээ багасгах замаар аврах төлөвлөгөөтэй байсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Газрын тосны үнэ түүхэн доод хэмжээнд хүрч унажээ  
Үзсэн: 1454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй