Шууд Chart

БНАСАУ "СOVID-19"-ийн халдварын улмаас тусгаарлаад байсан гадаадын иргэдийг нутаг буцаалаа

2020-03-09 17:04:00

Шинэ коронавирусний халдварын улмаас тусгаарлаад байсан гадаадын иргэдийг Умард Солонгос чөлөөлж, нутаг буцааж байна. Тус улсын нийслэл Пехньян хотод тусгаарлагдаж байсан гадаадын 60 орчим иргэн нутаг буцсан гэсэн мэдээ байна.

Эдгээр хүнийг эх оронд нь буцаах онгоц “Air кorea” компанийн Владивосток хүрэх нислэг даваа гарагийн өглөө Алс Дорнодод газардсан байна. Уг онгоцоор буцаж байгаа Оросын Элчин сайдын яамны ажилчид Умард Солонгост хоёрдугаар сараас хойш гуравдугаар сарын эхэн хүртэл саатуулагджээ. Тэдэнтэй хамт Их Британи, Герман, Францын Элчин сайдын яамны дипломат ажилчид байсан гэсэн мэдээлэл байна.

Нийт 380 орчим гадаадын иргэн, үүнээс дийлэнх нь дипломат ажилчид Пехньян хотод сар орчим тусгаарлалтад байсан. Умардын талаас хоригоо өнгөрөгч долоо хоногт цуцалсан гэж "ВВС", "Киодо Ньюс" зэрэг агентлаг мэдээлжээ.

Одоогоор Умард Солонгосын талаас "СOVID-19"-ийн халдвар илэрсэн гэж зарлаагүй ч, олон улсын шинжээчид үүнд эргэлзэж байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь халдвар анх тарсан БНХАУ-аас гадна Ази дахь гол дэгдэлт болсон Өмнөд Солонгостой энэ улс хиллэдэг гэдгийг сануулж байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

БНАСАУ "СOVID-19"-ийн халдварын улмаас тусгаарлаад байсан гадаадын иргэдийг нутаг буцаалаа  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй