
Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүд баривчлагдсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман эцгийнхээ эрэгтэй дүү Ахмед бин Абдул-Азиз, зээ дүү Мохаммед бин Наиф нарыг баривчилж шоронд хорьсон тухай эх сурвалж мэдээлж байна. Ойрын эх сурвалжийн ярьсныг "Уолл Стрит" журнал сонинд нийтлэснээр хааны гэр бүлийн хоёр гишүүн өнгөрөгч баасан гарагт баривчлагдсан байна. Тэднийг төрийн эрх мэдлийг булаан авахыг оролдсон гэж буруутгаж буй юм байна.
Мөн тэдэнтэй хамтатган тус улсын дотоод хэргийн яамны ажилтнууд, өндөр албаны цэргийн мэдэлтнүүд хаант улсын эрх мэдлийг авах оролдлогыг дэмжсэн хэмээн сэжиглэн, баривчилж хорьсон гэсэн мэдээ байна. "Блүүмберг" ч мөн энэ талаар хааны гэр бүлийн хоёр гишүүн эх орноосоо урвасан гэж буруутгагдаж байгаа тухай нийтэлжээ.
Одоогоор энэ талаар Саудын Араб ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманы хувьд энэ нь тус улсын өндөр албаны хүмүүст тооцож буй анхны хатуу арга хэмжээ биш гэдгийг хэвлэлүүд сануулж байна. Өдгөө 84 настай Салман хааны хүү Мохаммед 2017 онд угсаа залгамжлагчаар тодорсноосоо хойш авлигын хэрэгт холбогдсон хааны угсааны олон хүнийг баривчилж хорьж байсан юм.
Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүд баривчлагджээ | ||
Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.