Шууд Chart

Э.Мөнхбаатар улсын цолонд тулаад ирсэн гэдгээ хэлээд л байгаа

2020-03-12 10:40:41

2000-аад оны эхэн үед Говьсүмбэр аймгаас Дагвадоржийн Азжаргал гэж залуу тодорч, хожмоо төрийн наадамд үзүүрлэн улсын арслан цол хүртсэн.

Үүнээс хойш өдийг хүртэл Чойроос улсын цолтой бөх төрөөгүй л байна.

Саяхнаас Чойрынхон нэгэн залууд итгэл хүлээлгэх болсон нь аймгийн арслан Энхтөрийн Мөнхбаатар.

Жин ихтэй, хий, зайгүй нягт барилдааны онцлогтой энэ залуу улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Б.Амарзаяа нарыг өвдөглүүлж байсан.

2019 оны гуравдугаар сарын 1-нд болсон Эх орончдын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд их шөвөгт шалгарч, улсын цолонд тулаад ирчихсэн гэдгээ мэдэгдсэн.

Дөрвийн даваанд шилдэг харцага Нацагсүрэнгийн Золбоог тун түвэггүй хаяж олон хүний таавар будлиулсан.

Үүгээрээ ч тэрбээр харцага цолтнуудад халтай гэдгээ хэлээд л байгаа.

2018 оны арванхоёрдугаар сард болсон сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн барилдааны хоёрын даваанд Б. Бат-Өлзий харцагыг хөмрөөд дороо хийчихэж байна билээ.

Төрийн наадамд хэнийг ч царайчлахгүй тав давчих бяр чадал түүнд бий.

Т.Пагмаа


Э.Мөнхбаатар улсын цолонд тулаад ирсэн гэдгээ хэлээд л байгаа   
Үзсэн: 1581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй