Шууд Chart

ДЭМБ шинэ коронавирусний халдварыг цар тахал гэж зарлалаа

2020-03-12 14:28:55

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусний халдварыг цар тахал гэж зарлалаа. Дэлхийн улс орнууд бүх хүч, нөөц боломжоо дайчилбал цар тахлын явцыг өөрчилж чадна гэж зөвлөж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхийлөгч Тедрос Аданом Гебреисус энэ талаар лхагва гарагт мэдэгдэхдээ “COVID-19" халдварын тоо сүүлийн хоёр долоо хоногт эх газрын Хятадаас гадна 13 дахин нэмэгдсэн, халдвар тархсан орнуудын тоо гурав дахин өссөн, ирэх өдрүүдэд халдварын шинэ тохиолдлууд, нас баралтын тоо, халдварт өртсөн улсууд улам нэмэгдэх төлөвтэй гэж бид тооцоолж байна” гэж ярьжээ.

Мөн халдварын тархалтын болон ноцтой байдлын түвшин, идэвхгүй байдлын түгшүүрийн нөхцөлд ихээхэн санаа зовниж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхийлөгч Тедрос Аданом Гебреисус мэдэгдсэн байна. Түүний хэлснээр “COVID-19" халдварын 90 хувь нь Хятад, Өмнөд Солонгос, Иран, Итали улсад бүртгэлтэй байна. Гол нь улс орнууд халдварыг илрүүлэх, шинжлэх, эмчлэх, тусгаарлах арга хэмжээнүүдийг авч, ард иргэдээ дайчилбал цар тахлын явцыг өөрчилж чадна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхийлөгч сануулжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

ДЭМБ шинэ коронавирусний халдварыг цар тахал гэж зарлалаа  
Үзсэн: 1231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй