Шууд Chart

АНУ-ын 23 муж улс, Вашингтон ДиСи хотод онц байдал зарлаад байна

2020-03-12 16:32:10

АНУ-д шинэ коронавирусний халдвартай хүний тоо 1200-гаас давж, 23 муж улс, Вашингтон ДиСи хотод онц байдал зарлаад байна. Мөн Европоос ирэх зорчигчдын хөдөлгөөнийг хоригложээ. Хориг баасан гарагийн шөнө дундаас эхлэн 30 хоног үргэлжлэх юм байна. Ингэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зохих шалгалтад хамрагдсан америкчуудад энэ хориг хамаарахгүй гэж мэдэгдсэн нь олныг төөрөгдүүллээ гэж Америкийн зарим хэвлэл мэдээлж байна.

Мөн “Юта Жаз” багийн нэг сагсан бөмбөгчин коронавирусний халдвартай гэж тогтоогдсоноор Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо лхагва гарагийн шөнө улирлын тоглолтуудаа цуцалжээ. Нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дотоод дахь зарим айлчлалаа цуцалж, коронавирусний халдварын нөлөөгөөр ажлаа хийж чадахгүй санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байгаа хүмүүст яаралтай үеийн эдийн засгийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдлээ.

Холливудын алдарт жүжигчин Том Хэнкс, түүний эхнэр, мөн Холливудын жүжигчин Рита Вилсон нар Австралид явж байгаад халдвартай гэдэг нь тогтоогдсон гэж нийгмийн сүлжээнд мэдээлсэн байна. Мөн Конгрессийн нэг ажилтан коронавирусний халдвартай болох нь тогтоогдоод байна. Энэ ажилтан Конгрессийн хэд хэдэн гишүүнтэй харилцаа холбоотой байсан гэж албанаас нь мэдээлжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын 23 муж улс, Вашингтон ДиСи хотод онц байдал зарлаад байна  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй