
Ираны дэмжлэгтэй "шит"-ийн зэвсэгт бүлгийн байршилд АНУ агаараас цохилт хийсэн гэж Пентагон мэдэгджээ. Лхагва гарагт Ирак дахь эвслийн цэргийн баазад пуужингаар галласан халдлага болоход, АНУ-ын хоёр, Их Британийн нэг цэрэг үрэгдсэн. Үүний дараа уг халдлагыг Ираны дэмжлэгийг авдаг "шит" урсгалын зэвсэгт бүлэг үйлдсэн гэж АНУ-ын талаас үзээд, 4 байршилд нь агаараас цохисон байна. “Ирак дахь Катайб Хезболла бүлгийн эсрэг АНУ хамгаалах цохилт хийсэн ” хэмээн Пентагон мэдэгджээ.
“Цохилт хийсэн байршуулд нь зэвсгийн агуулахууд аж. Энд АНУ болон эвслийн цэргүүдэд халдахад ашигласан зэвсгүүдийг агуулж байсан байгууламжууд ч багтаж байгаа юм” гэж мөн мэдээлсэн байна. Үүнээс гадна пүрэв гарагийн энэ ажиллагааг Их Британийн талтай хамтран хийсэн гэж АНУ-ын албаны эх сурвалж "Ассошиэтэд пресс"-т ярьсан байна.
Катайб Хезболла гэдэг нь Исламын алан хядах бүлгийг дэмждэг Ирак дахь зэвсэгт бүлгүүдийн нэг гэнэ. Энэ бүлэгт цохилт хийхээсээ өмнө Пентагоны тэргүүн Марк Эспер “Манай ард түмэн, холбоотны эсрэг халдахыг АНУ хүлцэн тэвчихгүй” гэж анхааруулжээ.
АНУ "шит"-ийн зэвсэгт бүлгийн байршилд агаараас цохилт өгчээ | ||
Үзсэн: 469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.