Шууд Chart

Канад улс шинэ коронавирусний халдварын эсрэг анхны вакцинаа туршиж байна

2020-03-14 17:06:15

Канад улс шинэ коронавирусний халдварын эсрэг анхны вакцинаа туршиж байна. Саскачеваний их сургуулийн эрдэмтдийн гаргаж авсан “Ви-До-Интер” гэдэг вакцин албан ёсоор туршилтын шатандаа явж байгаа талаар Канадын цахим хэвлэл мэдээлж байна.

Вакциныг хүний биед хэрэглэх хүртэл урт хугацаа шаардах ч гэсэн эрдэмтэд үүнийг амьтад дээр туршиж буй юм байна. Хэзээ хүнд хэрэглэх талаар товлосон хугацаа байхгүй байна. Туршилтын үе шат дуусахад хэдэн долоо хоног шаардлагатай гэж вакцин гаргаж авах судлаачдын багийн захирал Волкер Гердц ярьжээ.

Амьтан дээр хийж байгаа туршилт дууссаны дараа хүний биед аюулгүй гэсэн баталгаа гаргуулахын тулд клиникийн судалгаа хийлгэхээр илгээх юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Канад улс шинэ коронавирусний халдварын эсрэг анхны вакцинаа туршиж байна  
Үзсэн: 1751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй