Шууд Chart

Сирийн Идлиб мужид явуулсан Орос, Туркийн хамтарсан эргүүл дуусчээ

2020-03-18 12:19:31

Хоёр улсын гал зогсоох тохиролцооны хүрээнд Сирийн хойд бүсийн Идлиб мужид явуулсан хамтарсан эргүүл хамгаалал ням гарагт дууссан гэж Туркийн батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. Мөн “Идлиб муж дахь стратегийн Эм-4 зам дагуух Орос, Туркийн талын анхны нэгдсэн эргүүл амжилттай боллоо” гэж твиттерт жиргэжээ.

Харин ОХУ-ын талын мэдээлснээр энэ ажиллагаа өдөөн хатгасан үйл ажиллагаануудаас болоод тасалдсан гэж байна. Ингэхдээ “Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг алан хядах бүлгийн гишүүд өдөөн хатгалга явуулахын тулд энгийн номхон иргэдээр бамбай хийсэн” гээд “Өдөөн хатгалгыг зохион байгуулсан босогчдыг зогсооход нь Анкарад хугацаа өгсөн” гэж Оросын батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

Сирийн Идлиб мужид бараг нэг сая орчим хүнийг орон гэргүй болгож, Орос, Туркийн талын шууд мөргөлдөөнд хүргэх дөхсөн зөрчлийн улмаас талууд энэ сарын 5-ны өдөр гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Ингэхдээ Идлиб мужийн Эм-4 хурдын зам дагуу аюулгүйн коридор байгуулж, хоёр улсын цэрэг хамтарсан эргүүл хамгаалал хийхээр болсон юм. Мягмар гарагт энэ тохиролцооны нарийн ширийнийг хэлэлцэхээр Оросын талын төлөөлөгч Анкарад ирсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Сирийн Идлиб мужид явуулсан Орос, Туркийн хамтарсан эргүүл дуусчээ  
Үзсэн: 1065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй