
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал асуулгаар илт ялалт байгуулж, Берни Сандерст гүйцэгдэхээргүй дэмжлэгтэй болоход ойрхон байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Мягмар гарагт Аризона, Флорида, Иллинойс мужид явуулсан санал асуулгуудын бүрэн бус тооллогуудын дүнгээр Жо Байден тэргүүлсэн үзүүлэлттэй байна.
Санал хураах үеэр Флоридад л гэхэд дөрвөн сонгогчийн гурав нь Жо Байден Бүгд Найрамдах Намаас өрсөлдөх Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг үзэж, ялах илүү боломжтой гэсэн байна. Харин таван хүнээс нэг нь Берни Сандерсийг дэмжиж байгаагаа ярьжээ. Үүнээс ахимаг настай хүмүүс Жо Байденийг илүү дэмжиж байсан байна.
Тэрчлэн Флоридад санал өгсөн хүмүүсийн тал орчим хувь нь сенатын гишүүн, зүүний үзэл баримтлалтай улс төрч Берни Сандерсийн байр суурь хэтэрхий либераль гэж хариулсан байна. Гэхдээ одоо коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан Ардчилсан намынхан сонгуулийн өмнөх санал асуулгуудаа үргэлжүүлж чадах уу гэдэг нь анхаарлын төвд байна. Мягмар гарагт дөрвөн мужид асуулга явуулах байсан ч Охайо мужийн дээд шүүх санал асуулгыг хойшлуулах шийдвэр гаргасан юм.
Жо Байден Берни Сандерст гүйцэгдэхээргүй дэмжлэгтэй болоход ойрхон байна | ||
Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.