
Шинэ төрлийн коронавирусний тархалтыг зогсоохын тулд Европын холбоо гадны иргэдэд 30 хоногийн аяллын хориг тавилаа. Мягмар гарагт Европын холбооны удирдлагууд цахимаар шуурхай хуралдаад, аялал жуулчлал болон онц шаардлагаггүй бизнесийн үйл ажиллагааг хориглохоор санал нэгдэцгээжээ.
Хориг Европын холбооны иргэд болон удаан хугацаагаар оршин суугчид, дипломатууд, эмч зэрэг бусад шаардлагатай албаныханд хамаарахгүй юм байна. Герман зэрэг зарим улс энэ шийдвэрийг тэр даруй хэрэгжүүлнэ гэж зарлажээ.
Европын Өвчний урьдчилан сэргийлэх хяналтын төвийн мэдээлснээр мягмар гарагт бүсийн хэмжээнд 60 мянган хүн халдвартай гэж тогтоогдоод байна. Үүнээс 31 мянга гаруй хүн Италид бүртгэгдээд байгааг тус улсын Иргэний хамгааллын газар мягмар гарагт мэдээлжээ. Италийн Засгийн газар гуравдугаар сарын 10-наас хойш хүмүүсийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн боловч өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 20 мянга гаруй тохиолдол батлагдлаа.
Европын холбоо гадны иргэдэд 30 хоногийн аяллын хориг тавилаа | ||
Үзсэн: 545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.