
АНУ, БНХАУ шинэ коронавирусний эсрэг вакцинаа хүн дээр туршиж эхэлсэн тухай мэдээлж эхэллээ. АНУ-ын эрдэмтэд коронавирусний эсрэг гаргаж авсан вакцины хүн дээр хийх анхны туршилтаа даваа гарагт эхлүүлсэн гэж мягмар гарагт мэдээлсний дараа БНХАУ-ын биологийн дайны нэг шинжээчээр ахлуулсан эрдэмтдийн баг нэг вакцин гаргаж авсныг Хятадын эмийн бүтээгдэхүүний удирдах газар мягмар гарагт анхны туршилтад оруулахыг зөвшөөрсөн гэжээ. Ухань хотын Анагаахын шинжлэх ухааны цэргийн академиийн эрдэмтдийг удирдаж байгаа багийн ахлагч “Вакциныг олноор нь үйлдвэрлэхэд хэдийнэ бэлтгэж эхэлсэн” гэж ярьсан байна.
Тэгвэл АНУ-ын тухайд “Эй Пи-Ньюс” агентлагийн мэдээлснээр Вашингтон дахь Кеэйсер Перманенте судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд эхний туршилтаа сайн дураараа оролцсон эрүүл саруул 4 хүнд хийсэн гэж байна. Гэхдээ энэ вакцины туршилт үнэхээр бодитой үр дүн гарсан эсэхийг хэлэхэд хэдэн сарын хугацаа шаардана гэж шинжээчид анхааруулжээ.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхийлөгч Тедрос Гебрейсус коронавирусний гений дарааллын мэдээллийг гаргаснаас хойш ердөө 60 хоногийн дотор анхны туршилтыг эхлүүллээ. Энэ бол маш том амжилт” гэж мэдэгдлээ.
Тедрос Гебрейсус: "COVID-19" халдварын гений дарааллын мэдээллийг гаргаснаас хойш ердөө 60 хоногийн дотор анхны туршилтыг эхлүүлсэн нь амжилт | ||
Үзсэн: 868 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.