
Канад улс АНУ-тай залгадаг хилээ хаана. Канад Америкийн хилийг хаах шийдвэр баасан гарагийн шөнө дундаас хэрэгжиж эхлэх талаар тус улсын ерөнхий сайд Жастин Трюдо пүрэв гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр хилийн чанадад саатаад байгаа Канадын иргэдийг гэрт нь авчрах дотоодын тээврийн компаниудтай хамтран ажиллаж байгаа гэжээ.
Гадаадын ихэнх улсын иргэдийг нэвтрүүлэхгүй гэж энэ 7 хоногт зарласан Канад улс АНУ-тай онц шаардлагагүй тээврүүдийг хил гаргахгүй гэж тохиролцсон. Энэ улсын хувьд 55 мянган хүн халдварын шинжилгээ өгч, 800 хүн "COVID-19" амьсгалын замын өвчтэй, 12 хүн нас барсан гэсэн мэдээ байна. Канадын Гадаад хэргийн сайд шинэ ханиадтай төстэй шинж илэрсний дараа өөрийгөө тусгаарлан, шинжилгээний хариу хүлээж байгаа юм байна.
Канад улс АНУ-тай залгадаг хилээ хаана | ||
Үзсэн: 1473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.