Шууд Chart

ДЭМБ: "Ибопрофейн" эмээс татгалзахыг зөвлөхгүй

2020-03-20 16:39:29

Шинэ коронавирусний халдварыг эмчлэхэд "ибопрофейн" гэдэг эм хэрэглэх нь зөв үү, буруу юу гэсэн асуултыг олон улсын хэвлэлүүд тавьж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд шинэ коронавирусний халдвартай хүмүүс “ибопрофейн” гэдэг эм хэрэглэхгүй байх талаар Францын Эрүүл мэндийн сайд "твиттер" хуудсаараа мэдэгджээ. Учир нь Британийн "Лансет" гэдэг эрүүл мэндийн сэтгүүл дээр гарсан нэгэн батлагдаагүй судалгаанд "ибопрофейн" зэрэг үрэвслийн эсрэг эмүүд коронавирусний халдварыг улам хүндрүүлдэг гэж тайлбарласан байна.

Зарим хэвлэлд энэ мэдээллийг нийтлэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнаас авсан тайлбарыг баримт болгожээ. “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний бие даасан эмчилгээнд зориулан "ибофпрофейн" гэдэг эмийг хэрэглэлгүй, парацетамол хэрэглэхийг зөвлөж байгаа” гэж тэр ажилтан ярьсан тухай зарим хэвлэл мэдээллээ. Харин зарим хэвлэлд мэргэжлийн хүмүүсээс тайлбар авсан байна. Энд дурдаж байгаа эм коронавирусний халдварыг хүндрүүлнэ гэсэн баталгаа байхгүй гэж эмийн болон анагаах ухааны мэргэжилтнүүд ярьцгаажээ.

Ингээд үнэхээр энэ эм халдварыг хүндрүүлэх үү гэдэг нь хэвлэлүүдийн нэг сэдэв болсоор байгаа тул ДЭМБ энэ талаар "твиттер" хуудсандаа мэдэгдэл гаргажээ. “Одоогийн боломжит мэдээлэлд тулгуурлан ДЭМБ "ибопрофейн" эмээс  татгалзахыг зөвлөхгүй” гэсэн байна.

Их Британид шинэ төрлийн коронавирусний халдвар авсан 4 настай охинд "ибопрофейн" гэдэг эм уулгасны дараа биеийн байдал нь хүндэрсэн гэсэн мэдээ мөн нийтлэгджээ. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19" халдвартай хүмүүсийг эмчилж байгаа мэргэжилтнүүдтэй бид зөвлөлдөж байна. Одоогоор "ибопрофейн" гэдэг эм энэ өвчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн мэдээлэл аваагүй байна” хэмээн "твттер" хуудсандаа бичжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

ДЭМБ: "Ибопрофейн" эмээс татгалзахыг зөвлөхгүй  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй