
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтыг цуцалж, видео хурал зохион байгуулах шийдвэр гаргалаа. Цагаан ордноос энэ талаар “Коронавирусний тахлын улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Их 7" улсын тэргүүнүүдтэй цахим хурал хийж, ирэх зургаадугаар сард Вашингтонд болох байсан дээд хэмжээний уулзалтыг цуцалж, оронд нь видео хурал зохион байгуулахаар боллоо” гэж пүрэв гарагт мэдэгдлээ.
Ингэснээр "Их 7"-гийн дээд хэмжээний 46 дугаар хурал цахим хурал болохоор боллоо. Үүнтэй холбоотойгоор "Их 7"-гийн гишүүн бусад улс орнуудтай нягт уялдаа холбоотой байхын тулд Цагаан ордны тэргүүн энэ оны дөрөв тавдугаар сард мөн цахимаар хуралдахаар болсон гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.
Албаны хүний мэдээлснээр Дональд Трамп энэ даваа гарагт "Их 7"-гийн гишүүн улсуудын тэргүүнүүдтэй цахим хурал хийжээ. Гэхдээ тэрбээр долоо хоногийн эхээр “Уулзалтыг товлосны дагуу зохион байгуулж болохоор шинжтэй байна” гэж мэдэгдэж байсан юм.
Уулзалтын гол агуулгын тухайд Дональд Трамп уур амьсгалын өөрчлөлт гэх мэт уламжлалт сэдвүүдээс зайлсхийж, эдийн засгийн асуудалд төвлөрч хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан гэж зарим хэвлэл мэдээллээ.
"Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтыг цахимаар хийнэ | ||
Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.