
Шинэ коронавирусний халдвараас болж Колумбын нэгэн шоронд үймээн, эмх замбараагүй байдал үүсчээ. Бямба гарагт болсон үймээнээр энэ шоронд 23 хоригдол нас барж, 83 хүн бэртэж, гэмтсэн байна. Колумбын хууль зүйн сайд энэ талаар ням гарагт мэдээлэхдээ хоригдлууд ариун цэврийн орчин нөхцлөө эсэргүүцэн, оргон зайлахыг оролдсон гэлээ. Түүний хэлснээр үймээний үеэр хамгаалалтын албаны долоон хүн бэртжээ. Нийт гэмтсэн хүмүүсээс 22 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Шоронгийн хоёр хуягийн биеийн байдал хүнд байгаа юм байна.
Мөн Колумбын хууль зүйн сайд "Шоронгуудад бослого үймээн хийх хэмжээний ариун цэврийн асуудал үүсээгүй. Халдвартай хоригдол байтугай шоронгийн удирдлагууд, харгалзагч нарын нэг ч өвчтэй биш. Ер нь коронавирусний халдварын улмаас шоронгуудад бослого үймээн гарч байгаа" гэжээ.
Харин Хүний эрхийн байгууллагаас Засгийн газраа нэг шоронд онц байдал зарлахыг уриалжээ. Ингэснээр урт хугацаанд ял эдэлж байгаа хоригдлууд хугацаанаасаа эрт суллагдах боломжтой болох юм байна. Энэ мягмар гарагаас үймээн болсон шоронгийн байдаг Андеан гэдэг газар мөн хөл хорионд орох гэж байна.
Одоогоор Колумба улсад нийт 231 хүн халдвартай, хоёр хүн нас барсан байна. Нийт 81 мянган ялтан хорих боломжтой 132 шорон байдаг ч, 121 мянган хүн ял эдэлж байгаа гэж Колумбын хуль зүйн яамнаас мэдээлжээ.
Колумбын шоронд үймээн, эмх замбараагүй байдал үүсчээ | ||
Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.