
БНХАУ гадаадын иргэдэд хилийн хориг тавилаа. Тус улсад оршин суух зөвшөөрөлтэй, зохих визтэй ч гадаадын бүх иргэн баасан гарагийн шөнө дундаас эхлэн хил нэвтрэх боломжгүй болж байна. Энэ арга хэмжээг хэдий хугацаанд хэрэгжих талаар мэдээлэл байхгүй ч, түр хугацааны хориг гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна.
Хятадын Гадаад хэргийн яамнаас пүрэв гарагт “Энэ арга хэмжээ гадаадын улсуудаас хүмүүс вирус тээж ирэхээс сэргийлэх зорилготой” гэж мэдэгджээ. Гэхдээ нисэх багийн бүрэлдэхүүн, дипломат болон албан шугамаар явж байгаа хүмүүст энэ хориг хамаарахгүй гэж байна. Мөн эдийн засгийн болон худалдаа, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа, хүмүүнлэгийн онц шалтгаанаар хүмүүс виз мэдүүлж болно гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
Сүүлийн өдрүүдэд Хятадад шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол гадаад улсуудаас ирсэн хүмүүс гэж мэдээлэгдэж байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт л гэхэд 233 шинэ тохиолдол илэрсэн бол Хятадаас бусад газар оронд 1666 мянган тохиолдол бүртгэгдсэнийг "Соут чайна морнинг пост" харьцуулсан байна. Үүнээс өмнө хоёрдугаар сарын эхний долоо хоногт Хятадад 23 мянга, бусад газар оронд 197 хүн халдвартай байсныг сануулжээ.
БНХАУ гадаадын иргэдэд хилийн хориг тавилаа | ||
Үзсэн: 599 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.