
Шинэ коронавируст тахлын нөлөөг бууруулахад "Их-20" таван их наяд долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ. Пүрэв гарагт "Их 20"-ийн удирдагчдын ээлжит бус цахим хурал болж, эдгээр улс олон улсын зах зээлд таван их наяд долларын санхүүжилт хийхээр тохиролцсон байна.
Уулзалтын дараах хамтарсан мэдэгдэлдээ тэд “Өргөн хүрээг хамарсан санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх болно” гэж тэмдэглээд, вирусний эсрэг эм, вакцин, оношилгооны хэрэгслийг үйлдвэрлэх, хангах тал дээр хамтын ажиллагаагаа идэвхижүүлнэ гэж тохиролцжээ.
"Их-20" таван их наяд долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ | ||
Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.