
Европт "COVID-19" халдварын нөхцөл байдал дээрдэх шинжгүй байгааг албаныхан мэдэгдсээр байна. Евро бүсийн хоёр дахь том голомт болоод байгаа Испани улсад даваа гарагт халдварын тоо 85 мянгаас давсан бол Францад энэ өдөр 418 хүн коронавирусээр нас баржээ. Энэ нь тус улсад халдвар анх гарсан өдрөөс хойших хамгийн өндөр өсөлт болж байна. Ингэснээр Францад коронавирусээр нас барсан хүний тоо гурван мянгаас давлаа. Харин нийт халдварын тухайд Францад даваа гарагт 44 мянган хүн коронавирусний халдвартай болж нэмэгджээ.
Дэлхий нийтийн хэмжээнд 200 гаруй газар орон, 786 мянган халдвартай, 37 мянган хүн нас барсан, 165 мянган хүн эдгэрсэн байна. Үүнээс АНУ-д 164 мянга нь бүртгэгдэж байна. Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор "Амазон" болон бусад хүнс хүргэлтийн компаниудын ажилтнууд хамгаалалтын хувцас хэрэгсэл дутмаг байгаагаас ажил хаяна гэж анхааруулаад байна.
Европт "COVID-19" халдварын нөхцөл байдал дээрдэх шинжгүй байна гэв | ||
Үзсэн: 629 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.