
АНУ-ын "Johnson & Johnson" компани ирэх оны эхээр коронавирусний вакцин үйлдвэрлэх зөвшөөрөл авна гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна. Америкийн эмзүйн тэргүүлэгч гэгддэг энэ компани хэдэн сар үргэлжилсэн судалгааны эцэст есдүгээр сар гэхэд нэгэн шинэ вакциныг хүн дээр турших туршилтаа эхлүүлж, ирэх оны эхэнд үйлдвэрлэж түгээх эрхээ авна гэж төлөвлөж байгаагаа даваа гарагт мэдэгдсэн байна.
Төлөвлөгөө ёсоор шинэ вакцины аюулгүй байдал, үр дүнгийн талаарх мэдээллийг энэ оны сүүлч гэхэд гаргах юм байна. Ингээд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүртэл "Johnson & Johnson" үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэжээ.
"Johnson & Johnson" компани ирэх оны эхээр коронавирусний вакцин үйлдвэрлэх зөвшөөрөл авна | ||
Үзсэн: 730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.