
Германы зүүн хэсэгт орших Йен хот иргэдээ олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх захирамж гаргалаа. Йен хотын захиргаа ирэх долоо хоногоос эхлэн супермаркет, нийтийн тээвэр болон хүн олноор цуглардаг бусад газарт амны хаалт зүүх шаардлага тавьж байна. Гэхдээ эмийн сангуудад амны хаалт дууссан тул хотын захиргаанаас иргэдийг амны хаалтаа өөрсдөө оёх юм уу алчуур, ороолт зүүхийг үүрэгджээ.
Герман улс халдвар авсан хүмүүсийнхээ бодит тоог гаргах, өвчний дархлаатай хүмүүсийг тогтоох зорилгоор нийтээр нь шинжилгээ хийхээр бэлтгэж байгаа юм. Одоогийн байдлаар Германд 60 мянга гаруй хүн шинэ төрлийн коронавирусний халдвар аваад байна.
Йен хот иргэдээ олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх захирамж гаргалаа | ||
Үзсэн: 1188 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.