Шууд Chart

40000 долларын үнэтэй хөдөлгөөн заслын тоног төхөөрөмж бэлэглэнэ

2014-04-02 08:35:43

Япон улсын Маэбаши Ротари клуб, Монгол Улсын Баян-Зүрх Ротари Клубтэй хамтран “Олон Улсын Сайн Санааны Тусламжийн Үйл Ажиллагаа”-ны хүрээнд 40000 долларын үнэ бүхий бие бялдар, хөдөлгөөн заслын тоног төхөөрөмжийг ЭМШУИС-ийн харьяа Сувилахуйн сургуульд тохижуулан хүлээлгэж өгөхөөр болжээ. Дээрх тоног төхөөрөмжийг хүлээн авснаар ЭМШУИС-ийн сургалтын орчин сайжирч, эрүүл мэндийн салбарт төгсөн гарч буй хөдөлгөөн засалч мэргэжилтний ур чадвар нэмэгдэх, улмаар чанартай тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэх өндөр ач холбогдолтой юм.

Монгол Улсад сэргээн засах тусламж үйлчилгээ явуулах хөдөлгөөн засалч мэргэжилтнийг 2007 оноос ЭМШУИС болон Япон Улсын Гунма Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд бэлтгэж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар 46 хөдөлгөөн засалч Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд тархины харвалт болон осол гэмтэл нэмэгдсэнтэй холбоотойгоор уг мэргэжилтний хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж. Эдгээр мэргэжилтний тоо өсөн нэмэгдэх нь үйл ажиллагааны чадвар алдагдалтай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо бууруулахад нэн чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.


40000 долларын үнэтэй хөдөлгөөн заслын тоног төхөөрөмж бэлэглэнэ  
Үзсэн: 1468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй