
Японы томоохон авто концерн болох “Тоёота Мотор”-оос шинэ коронавирусний дэгдэлтээс хамгаалах хаалт үйлдвэрлэхээр зэхэж байна. Японы олон нийтийн телевизийн мэдээлснээр энэхүү хаалтыг тунгалаг хуванцар хавтангаар хийх юм байна.
Энэ хаалт амны хөндийг төдийгүй нүүрийг бүхэлд нь хамгаална. Авто концерноос уг хаалтыг хамгаалах хэрэгслийн хомсдолд орсон эмнэлгийн байгууллагуудад нийлүүлэхээр төлөвлөж байна. “Тоёота” компани түүнчлэн хиймэл амьсгалын аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийн технологио компаниудад шилжүүлэхээр болжээ.
“Тоёота Мотор” шинэ коронавирусний дэгдэлтээс хамгаалах хаалт үйлдвэрлэнэ | ||
Үзсэн: 1113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.