Шууд Chart

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны биеийн байдал мууджээ

2020-04-07 16:13:45

Шинэ коронавирусний халдвар авсан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны биеийн байдал нь муудлаа. Тиймээс өчигдөр орой түүнийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн тухай Засгийн газрын тэргүүний албанаас мэдээллээ.

Их Британийн Ерөнхий сайд ням гарагийн оройноос эхлэн Лондон хотын нэгэн эмнэлэгт хэвтсэн юм. Гэтэл өчигдөр оройноос эхлэн бие нь муудсан тул эмч нарын зөвлөмжөөр эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байна. Энэ хугацаанд Ерөнхий сайдыг Гадаад хэргийн сайд Доминик Рааб түр орлон ажиллахаар болж байна.

Засгийн газрын тэргүүнд эмнэлгийн хамгийн сайн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа болохоор тэрбээр Их Британийн Үндэсний эрүүл мэндийн системийн нийт ажилтнуудад нөр их хөдөлмөр, эрхэлсэн ажилдаа үнэнч байдалд нь талархал илэрхийлсэн гэж Засгийн газрын тэргүүний албанааас мэдээлсэн байна.

“Скай Ньюс” теле сувгийн мэдээлснээр өдгөө 55 настай Борис Жонсон ухаан саруул байгаа ч хиймэл амьсгалын аппаратанд оруулах шаардлага гарч магадгүй гээд эрчимт эмчилгээнд шилжүүлсэн юм байна. Британийн Засгийн газрын тэргүүн байнга халуурч, шинэ коронавирусний шинж тэмдэгтэйгээр 10 гаруй хоносон байна. Энэ дашрамд дуулгахад Британийн Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 6-нд гаргасан мэдээллээр энэ улсад 51608 хүн коронавирусний халдвар авсан нь батлагджээ. Харин нас барсан хүний тоо 5373-т хүрсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны биеийн байдал мууджээ   
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй