Шууд Chart

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Францын хоёр эмчийг шүүмжилжээ

2020-04-07 16:19:54

Шинэ коронавирусний эсрэг вакциныг Африкт туршиж болох юм гэж Францын хоёр эмч телевизээр ярьсан байна. Энэ ярилцлагынхаа дараа хоёр эмчийн нэг нь уучлал гуйсан боловч телевизийн энэ ярилцлага олон хүний эгдүүцлийг төрүүлжээ. “Африк хүмүүсийг хүний гентэй гахай шиг үзэхээ боль” гэж Зааны ясан эрэг улсын хөлбөмбөгчин Дидье Дрогба эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхийлөгч Тедрос Гебрейсус Францын эмч нарыг ялгаварлан гадуурхагчид гэж шүүмжлээд, “Африк аливаа вакцины туршилтын талбар болох ёсгүй. Энэ бол колончлох сэтгэлгээний үр урхаг” гэж  сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Африк тивийн хэмжээнд 10 мянга орчим хүн "COVID-19 " халдвартай, 947 хүн эдгэсэн, 490 орчим хүн нас барсан мэдээ байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Францын хоёр эмчийг шүүмжилжээ  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй