
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо тус улсын 47 мужийн нэгд тооцогддог Токио хот болон Каганава, Сайтама, Чиба, Осака, Киого, Фукуоко гэсэн нийт 7 мужид албан ёсоор нэг сарын хугацаатай онц байдал зарлалаа. Онц нөхцөл байдал тавдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд мужуудын захиргаа коронавирусний тархалтыг бууруулах арга хэмжээг бие даан авч хэрэгжүүлж аж.
Халдварын тархалтыг хянахаас гадна эдийн засгийн нөлөөг бууруулах нэг их наяд долларын дэмжлэг батлах болно гэж Японы Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувьтай тэнцэж буй энэ арга хэмжээ урьд өмнө авч байгаагүй эдийн засгийн дэмжлэг гэдгийг Абэ Шинзо анхааруулсан байна.
Японы Засгийн газрын 7 муждаа зарлаад байгаа онц байдал ирэх сарын 6 хүртэл үргэлжилнэ | ||
Үзсэн: 500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.