
АНУ-ын "Теодор Рузвельт" хөлөг онгоцны ахмадыг ажлаас нь чөлөөлсөн Тэнгисийн цэргийн хүчний дарга чөлөөлөгджээ. "Теодор Рузвельт" хөлөг онгоцонд гарсан коронавирусний халдварын талаар мэдээлж, тусламж хүссэн ахмад Бретт Крозерийг ажлаас нь халсан Америкийн Тэнгисийн цэргийн хүчний дарга Томас Мөүдли "Теодор Рузвельт" хөлгийн ахмадын хийсэн үйлдлийг "гэнэн", "тэнэг" үйлдэл гэж мэдэгдсэндээ уучлал гуйсан байна.
Түүний энэ мэдэгдлийн дараа буюу мягмар гарагт Пентагоны тэргүүн Марк Эспер Тэнгисийн цэргийн хүчний дарга Томас Мөүдлий “Өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан” гэж мэдэгдлээ. Ингэхдээ манай батлан хамгаалах салбарын хувьд багийн гишүүдийн маань эрүүл мэнд, аюулгүй байдал нэн тэргүүний асуудал гэж ярьсан байна.
Америкийн улс төрчдийн маргааны сэдэв болсон энэ асуудлаар тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп асуудлыг өөрөө шийдвэрлэж магадгүй гэдгээ даваа гарагт болсон хэвлэлийн хурлынхаа үеэр илэрхийлсэн гэж зарим хэвлэлд бичиж байгаа бол “Трамп хөлгийн ахмадыг армийнхаа сул талыг харуулсан" хэмээн шүүмжилж байснаас гадна Тэнгисийн цэргийн хүчний даргыг огцорсон явдалд хамаагүй” гэж мөн ярьж байсныг ч мэдээлж байна.
Гуравдугаар сарын сүүлчээр коронавирусний халдвар бүртгэгдсэн Америкийн байлдааны онгоц тээвэрлэгч "Теодор Рузвельт" хөлгийн багаас одоогоор 230 гаруй гишүүн халдвартай нь тогтоогдоод байгаа бол, Гуамын аралд тусгаарлагдаад байгаа хоёр мянган тэнгисийн цэргийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Харин таван мянга орчим гишүүнтэй байсан уг хөлөг онгоцны бусад гишүүд одоо Гуам дахь боомтод усан онгоцондоо шинжилгээний хариу хүлээн байрлаж байгаа юм байна.
"Теодор Рузвельт" онгоцны ахмадыг ажлаас нь чөлөөлсөн Тэнгисийн цэргийн хүчний дарга халагджээ | ||
Үзсэн: 505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.