Шууд Chart

Сингапурт айлд зочлох, найр наадам хийхийг хориглосон хууль батлав

2020-04-08 17:03:25

Сингапурын парламент иргэдээ айлд зочлох, найр наадам хийх, гадаа ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон хууль баталлаа гэж “Страйтс Таймс” сонин мэдээллээ. Сингапурын иргэд тусдаа амьдардаг ах дүүсээрээ айлчлах, тусалж дэмжих нь хэвээр байгаа болохоор шинэ хуулиар иргэдийнхээ нийгмийн харилцааг хянах боломж бүрдэнэ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Гань Ким Юн мэдэгдсэн байна.

Иргэд Засгийн газраас өгсөн зөвлөмжийн дагуу нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохгүй байгаа ч цэцэрлэгт хүрээлэн, хичээл, сургалтад энэ зөвлөмжийг дагахгүй байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Шинэ хуулийг зөрчсөн тохиолдолд 6 хүртэл сарын хорих ял онооно. Мөн 10 мянган сингапур долларын торгууль ногдуулах юм байна. Хэрвээ давтан ийм хэрэг үйлдвэл хорих ял, торгуулийн хэмжээг нь хоёр дахин нэмнэ гэж заажээ.

Өнөөдрийн байдлаар Сингапурт коронавирусний 1500 орчим тохиолдол албан ёсоор батлагдаж, зургаан хүн нас бараад байна. Тус улс өчигдрөөс эхлэн хэсэгчилсэн хөл хорионы дэглэм тогтоосон байна. Энэ дагуу нийгмийн үндсэн биш салбаруудын үйл ажиллагааг бүрэн зогсоож, дунд, их, дээд сургуулиудын хичээлийг зайнаас явуулахаас болжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Сингапурт айлд зочлох, найр наадам хийхийг хориглосон хууль батлав  
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй