Шууд Chart

Сонгон шалгаруулалтын зар /2020.04.15/

2020-04-15 15:29:12

Сонгон шалгаруулалтын урилга: МҮОНРТ “Гэр бүлийн суваг” шинээр нээхтэй холбогдуулан шинэ төвийн барилгын 1 дүгээр давхрын өрөө, заалыг студи болон хяналт удирдлага, серверийн өрөө болгон засварлах ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулахад үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын дугаар: №2020.А/17

Тавигдах шаардлага

-    Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ

-    Барилгын засварын зөвшөөрөл

-    Үнийн санал, гарын үсэг, тамгатай албан бичиг

Студийн зориулалтаар засвар тохижуулалт хийхийн тулд дараах үндсэн шаардлагуудыг биелүүлсэн байх ёстой. Үүнд:

1.    Студи Монгол Улсын MNS 5592-1:2012 стандартад нийцсэн байна.

2.    Шаардлагатай цахилгаан тэжээлийн холболтууд хийгдсэн.

3.    Кабелийн сувагчлалууд хийгдсэн байх.

4.    Гадны дуу чимээнээс тусгаарлагдсан байх.

5.    Аюулгүй ажиллах нөхцөлийг хангасан байх.

6.    Технологийн газардуулгыг стандартын дагуу хийсэн байх.

Ажлын даалгавар   

1.    Гадны дуу чимээ болон дотор байрлах цахилгаан моторын дуу чимээнээс студийн өрөөг хамгаалах, тусгаарлах зорилгоор өрөх хана-64м2

2.    Хоёр төрлийн агуулах өрөөнд тусгаарлах хана өрөх – 49м2

3.    Хоёр төрлийн агуулах өрөөнд тааз хийх – 25м2

4.    Техник болон серверийн өрөөнд тусгаарлах хана хийх-29м2

5.    Техник болон серверийн өрөөний тусгаарлах хананаас бусад бүх хана таазны дүүргэлтийг дуу шингээх материалаар хийх-260м2

6.    Студийн гэрлийн тоног төхөөрөмжийн суурийг зурагт заасны дагуу хийж, штангитуудыг дагуулан гэрлийн тэжээлийн кабелууд суулгах

7.    Студи, Техник болон серверийн өрөөнд доторлогоотой, тагтай сувагчлал гаргах-сувгийн урт 20м, өргөн-30см, гүн-25см байна

8.    Шал тэгшилж хулдааслах-137м2

9.    Студид зориулалтын шилэн цонхтой зузаан хаалгыг дотор талд хийж өгнө, гадна талын хаалга нь стандарт хаалга байж болно – 2ш

10.    Бусад өрөө тасалгаанд 4ш нийт 6 хаалга шинээр хийнэ

11.    Зэргэлдээ өрөөнд байгаа агааржуулалтын мотор байрлаж буй өрөөг дотор талаас нь дуу шингээлтийн коэффициент өндөртэй материалаар бүрж өгнө.

12.    Ижил төстэй ажил хийж байсан туршлага

13.    Интерьерийн зураг төсөл ирүүлэх

14.    Төсвөө хийхийн өмнө обьекттой урьдчилан танилцаж шаардлагатай мэдээллээ хариуцсан инженерүүдээс авч болно.

Та бүхэн  холбогдох  материалаа 2020 оны 04-р сарын 21-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг:Улаанбаатар хот, БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам -3
МҮОНРТ-ийн байр. Санхүүгийн  алба.
Утас: 70117004-2206, 99168684, 88684643

Нийтэлсэн: MNB тендер

Сонгон шалгаруулалтын зар /2020.04.15/  
Үзсэн: 2119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй